Энэ сарын 7-17-нд Узбекистаны нийслэл Ташкент хотноо хүндийг өргөлтийн Дэлхийн аварга шалгаруулах эрэгтэй 86, эмэгтэй 29 дэх удаагийн тэмцээн явагдаж байна. Хүндийн өргөлтийн тамирчин М.Анхцэцэг Дэлхийн аварга болж, монгол түмнээ баярлууллаа.
М.Анхцэцэгийн хүндийн өргөлтийн хөөрхөн хүүхэн, “Алтан охин” гэж нэрлэдэг. М.Анхцэцэг залуусын хараанд орсон хөөрхөн бүсгүй. Тамирчин М. Анхцэцэг 13-хан настайдаа буюу 2011 онд ОУХМ цолны болзол хангасан хүчтэй тамирчин. М.Анхцэцэгийн гаргасан амжилт, хөдөлмөр зүтгэлийг үнэлэн Монгол Улсын гавьяат тамирчин цол тэмдгээр шагнасан юм.
2019 оны хүндийн өргөлтийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс ОУХМ Мөнхжанцангийн Анхцэцэг эмэгтэйчүүдийн 81 кг-ын жинд өрсөлдөж, огцом өргөлтийн төрөлд хүрэл медаль хүртсэн. Ингэснээр ОУХМ М.Анхцэцэг дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хошой хүрэл медаль хүртсэн амжилттай. Одоо дэлхийн аварга боллоо.
Дэлхийн аварга М.Анхцэцэгийн хувьд 2017 оны ДАШТ-д мөн огцом өргөлтөөр хүрэл медаль хүртэж, Монгол Улсын анхны хүндийн өргөлтийн дэлхийн аваргын медальтан болж байснаас гадна 2016 оны Залуучуудын ДАШТ болон ААШТ-д түрүүлсэн анхдагч Монгол туйванч болж байсан юм.
Түүний хувийн амьдралын тухайд тэрээр 2018 оны сүүлчээр ээж болсон. М.Анхцэцэг төрөөд гурван сарын дараа их спортдоо эргэн ирсэн хүчирхэг бүсгүй. М.Анхцэцэг “Дөрвөн ч орноос санал ирсэн. Хамгийн их мөнгөн дүнтэй саналыг Солонгос улс тавьсан. Тэднийх “Хэрэв иргэншлээ сольж, саналыг нь зөвшөөрвөл сар бүр зургаан мянган ам.доллар, гэрээний төлбөрт 500 мянган вон өгнө” гэж амласан. Би мөнгөний төлөө биш, эх орныхоо төлөө л штанг өргөдөг. Аливаа тэмцээн, олимпийн наадамд төрийн дууллаа эгшиглүүлэх нь миний туйлын зорилго, аз жаргал болохоос мөнгө чухал биш” гэж ярилцлага өгч байсан юм.
Залуухан, царайлаг, хүндийг өргөгч Анхцэцэг 130 кг-ийг сийхгүй өргөх хүчтэн. Чадал нь хүрдэг, чансаатай залуу Анхцэцэгтэй гэрлэнэ дээ гэлцдэг байлаа. Тэрээр УДЭТ-ийн жүжигчин Золоотой гэрлэж хүүхэдтэй болсон. Нөхөр Б.Золжаргал нь Б.Шинэбаяр, Э.Тодгэрэл хоёртой хамтарч “Драмын гурвал” хамтлаг байгуулан дуулдаг. Мөн “Тэрбумын хэрэг” киног хамтдаа найруулж, продюсерлэн гаргасан. Хүндийн өргөлтийн тэмцээнд эхнэрээ дэмжихээр даган явж, үнэхээр сайн хань гэдгээ харуулдаг билээ.
Discussion about this post