“Эрдэнэс Монгол”-ын захирал түүний туслах Ш.Уртнасангаас 150 000 ам.доллар, 65 сая төгрөг, төслийн нэгжийн захирал Ш.Доржрагчаагаас 35 000 ам.доллар, 10 сая төгрөг хураан авсан юм. Харин Д.Хаянхярваа 40 сая төгрөгийн торгууль, Ш.Доржрагчаа, Ш.Уртнасан нар тус тус 5 сая төгрөгөөр торгуулж нийтийн албанд 8 жил ажиллах эрхгүй болжээ.
Д.Хаянхярваа нарт холбогдох эрүүгийн хэргийн талаар
Нийслэлийн Прокурорын газраас яллагдагч Д.Хаянхярваад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 “…Нийтийн албан тушаалтан албан үүрэг, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан…”, мөн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 2 “…Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд үргэлжилсэн үйлдлээр хахууль авсан гэмт хэргийг бусадтай санаатай нэгдэж, зохион байгуулж оролцсон…”, мөн хуулийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “…Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах зорилгоор шилжүүлсэн…”,
–Шүүгдэгч Ш.Уртнасанд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг “…Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд үргэлжилсэн үйлдлээр хахууль авсан гэмт хэргийг бусадтай санаатай нэгдэж гүйцэтгэгчээр оролцсон…”, мөн хуулийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “…Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах зорилгоор шилжүүлсэн…”,
–Шүүгдэгч Ш.Доржрагчаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “…үргэлжилсэн үйлдлээр өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгөх гэмт хэрэгт бусадтай санаатай нэгдэж гүйцэтгэгчээр оролцсон…”,
-Шүүгдэгч Ц.О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “…үргэлжилсэн үйлдлээр өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгөх гэмт хэрэгт бусадтай санаатай нэгдэж зохион байгуулагчаар оролцсон…” гэх гэмт хэргийг тус тус үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэн, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн эрүүгийн 2102004520285 дугаартай хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч мөн оны 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хянан хэлэлцлээ.
Монгол Улсын Их Хурлаас 2015 онд шинэчлэн найруулж, 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдсөн шинэчлэн найруулсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт “…Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа…” гэж шинэ бүлгийг нэмэлтээр суулгаж өгсөн.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “…Яллагдагч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг прокурорт гаргаж болно…” гэж,
мөн зүйлийн 2 дахь хэсэгт “…Яллагдагч энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүсэлтийг шүүхэд хэргийг шилжүүлэхээс өмнө гаргана…” гэж тус тус заасан.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон прокурорын хяналтын шатанд нэр бүхий яллагдагч нараас холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг хяналтын прокурорт гаргаж, прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан үндэслэл хангагдсан гэж үзэн,
1. Шүүгдэгч Д.Хаянхярваад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 23.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 23.000.000 төгрөгийн торгуулийн ял,
-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 23.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 23.000.000 төгрөгийн торгуулийн ял,
-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялын саналыг,
2. Шүүгдэгч Ш.Уртнасанд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 23000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 23.000.000 төгрөгийн торгуулийн ял,
-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялын саналыг,
3. Шүүгдэгч Ш.Доржрагчаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жил, 3 сарын хугацаагаар хасаж, 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.000.000 төгрөгийн торгуулийн ялын саналыг,
4. Шүүгдэгч Ц.О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5100 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.100.000 төгрөгийн торгуулийн ялыг тус тус санал болгосныг нэр бүхий шүүгдэгч нарт хүлээн зөвшөөрсөн байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “…Шүүх тухайн хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл хүлээн авсан даруй, эсхүл 7 хоногийн дотор ял оногдуулах шүүх хуралдааныг зарлан явуулж болно…” гэж заасан.
Мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “…Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэхдээ дараах нөхцөл байдлыг хянана…” гэж,
4.1-т Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон эсэх,
4.2-т Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн эсэх,
4.3-т Прокурорын сонсгосон ял албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн эсэх,
4.6-т Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх үр хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэхийг тус тус хянана гэж заасан бөгөөд мөн хуулийн 5 дахь хэсэгт “…Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана…” гэж заасан.
Хуулийн дээрх заалтуудаас харвал шүүх Д.Хаянхярваа нарт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхдээ зөвхөн прокурорын саналын хүрээнд прокурорын санал болгосон ял, албадлагын арга хэмжээнээс хэтрүүлэлгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуулийн зохицуулалттай.
Түүнчлэн прокуророос шүүгдэгч Д.Хаянхярваад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 23.000.000 төгрөгөөр, мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 23.000.000 төгрөгийн торгуулийн ял тус тус оногдуулах саналыг гаргасан.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “…Торгох ялын хэмжээ нь нэг зуун нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг байна…” гэж, 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “…Энэ хуульд заасан нэг нэгж нь мянган төгрөгтэй тэнцүү байна…” гэж тус тус заасан.
Хуулийн дээрх зохицуулалтаас харвал шүүхээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдвол хүнийг дээд тал нь 40.000 нэгж буюу 40.000.000 төгрөгөөр торгох зохицуулалттай байна.
Шүүх хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан оролцогч нарын санал, дүгнэлт зэргийг судалж үзээд шүүгдэгч Д.Хаянхярваа нарт холбогдох хэргийг прокурорын саналын хүрээнд хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэж,
1. Шүүгдэгч Д.Хаянхярваад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тус зүйл хэсэгт зааснаар “…нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 23.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 23.000.000 төгрөгийн торгуулийн ял…”,
-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тус зүйл хэсэгт зааснаар “…Нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 23.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 23.000.000 төгрөгийн торгуулийн ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2, 6.8 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан шүүгдэгч Д.Хаянхярваад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 23.000.000 төгрөгийн торгуулийн ялд, мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 23.000.000 торгуулийн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг 40.000.000 төгрөгөөр торгох ял, нийтийн албанд томилогдох эрх хасах нэмэгдэл ялын нийт хэмжээг 8 жилийн хугацаагаар,
-Мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар мөрдөн шалгах ажиллагааны явцад цагдан хоригдсон 30 хоногийг Зорчих эрх хязгаарлах ялаас хасаж, нийт Зорчих эрхийг хязгаарлах ялын хугацааг 5 сарын хугацаагаар тогтоож, шүүхээс оногдуулсан торгох болон зорчих эрх хязгаарлах ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэв.
2. Шүүгдэгч Ш.Уртнасанд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тус зүйл хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 23.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 23.000.000 төгрөгийн торгуулийн ял,
-Мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэж, шүүхээс оногдуулсан зорчих эрх хязгаарлах болон торгуулийн ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэсэн.
3. Шүүгдэгч Ш.Доржрагчааг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг 2 жил, 3 сарын хугацаагаар хасаж, 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.000.000 төгрөгийн торгуулийн ял оногдуулж шийдвэрлэсэн.
4. Шүүгдэгч Ц.О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5100 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.100.000 төгрөгийн торгуулийн ял оногдуулж шийдвэрлэсэн.
Түүнчлэн шүүгдэгч Д.Хаянхярваагийн гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох Авлигатай тэмцэх газрын дансанд байршуулсан 315.000 ам.доллар, мөн Монгол мөнгөөр 210.000.000 төгрөгийг,
Шүүгдэгч Ш.Уртнасангаас байршуулсан 150.000 ам.доллар, мөн Монгол мөнгөөр 65.000.000 төгрөгийг,
Шүүгдэгч Ш.Доржрагчаагаас байршуулсан 35.000 ам.доллар, мөн Монгол мөнгөөр 10.000.000 төгрөгийг тус тус улсын орлого болгохоор шийдвэрлэв.
Мөн Иргэний хариуцагч Б.С-с 92.000.000 төгрөгийг гаргуулж хохирогч “Эрдэнэс Монгол” ХХК-д олгохоор шийдвэрлэлээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар
Discussion about this post