Жүжигчин Д.Ганцэцэгийн том хүү эр цэргийн алба хаах насанд хүрч, их хүүгээ цэрэгт явуулсан билээ. Жүжигчин бүсгүй саяхан хүүгийнхээ Тангаргийн баяр дээр очсон байна. Тэрбээр “Ковидтой холбоотой 10 хүүхдийн эцэг эхийн төлөөллийг урьж байна, та үг хэлж шүлэг уншина уу гээд…За тэгээд үгээ ч хэллээ, шүлгээ ч уншлаа. Аав ээжийн сайхан хүүхдүүд тангаргаа өргөн үзүүлэх тоглолт үзүүлж, хамт хооллолоо…Юм ярихаар бүгд зэрэг ойлголоо гэнэ. Юм асуухаар “Цэргийн нууц” гэнэ. Цэргийн тоо, өглөө хэдэд босч орой хэдэд унтах уу, өдөржин ямар бэлтгэл хийх үү гэсэн цэргийн нууц гээд огт хэлэхгүй юм. Ямартай ч Хүү минь их төлөвшиж харц нь гүн болж, яриа нь агуулга өндөр болж…Цэрэгт ирсэн нь маш зөв шийдвэр байжээ, ээжээ гэж хэлсэн дээ, үр минь” гэжээ.
Discussion about this post