Лэди Гага, Адам Драйвер хоёрын цанаар гулгасан айхтар ганган анхны зураг авалтын хэсгээс харахад л “House of Gucci” намтарчилсан кино нь үнэхээр гайхалтай байх нь тодорхой байв.
Гага тансаг зэрэглэлийн брендийн өв залгамжлагч Маурицио Гуччигийн эхнэр асан Патризия Реджианигийн дүрийг бүтээжээ. 1998 онд Италийн хэвлэлд “Хар бэлэвсэн эмэгтэй” гэж нэрлэгдсэн Реджиани, Гуччигийн амийг хөнөөсөн хэрэгт буруутгагдаж байжээ.
Гуччигээс салахаасаа өмнө Реджиани Италийн тийрэлтэт онгоцнуудын дунд хачирхалтай нэгэн байсан бөгөөд тэрээр нэгэнтээ “Би унадаг дугуй унаж баярлахын оронд Rolls Royce-д уйлахыг илүүд үзнэ” гэж хэлсэн байдаг. 1995 онд Гуччи Милан дахь оффисынхоо гадаа буудуулахын өмнө Реджиани найз нөхөд, сэтгүүлчдэд түүнийг үхүүлэхийг хүсч байгаагаа хэлж байжээ.
Гуччи алагдсан өдөр Реджианигийн өдрийн тэмдэглэлд “Парадеисос” буюу “диваажин” гэсэн грек үг гэсэн ганц үгтэй бичвэр байсан гэдэг.
1998 онд “The Times” сонин Реджианигийн шүүх хурлыг “бодит амьдрал дээрх хамгийн шилдэг савангийн дуурь” гэж нэрлэжээ. Яагаад гэхээр улс орны хамгийн дуртай зүйлс болох секс, мөнгө, дизайнерын гутал, зурхайг тэр нэгтгэсэн байж.
Реджианигийн хувийн зөн билэгч нь хуйвалдагчдын дунд байсан бөгөөд тэрээр үйлчлүүлэгчийнхээ заавраар Гуччиг буудсан хүнийг ажилд авахад тусалсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн байдаг байна.
Реджиани шоронд 16 жилийг өнгөрөөсөн бөгөөд суллагдсанаасаа хойш Миланы ойролцоо мөрөн дээрээ тоть суулгачихаад хэд хэдэн удаа зурганд өртөж байв.
Б.Бүжлхамаа
www.nytimes.com
Discussion about this post