Өнөөдөр нийтийн дууны гүнж хэмээн өргөмжлөгдсөн Х.Мөнгөнцэцэгийн төрсөн өдөр. Нөхөр дуучин Баярын Болд “Ханьдаа төрсөн өдрийн мэнд хүргэе! Бид 4 нь хайртай шүү” гэж гэр бүлийнхээ зургаар мэндчилгээ дэвшүүлжээ. Дуучин Б.Болд анх МУСТА Э.Чулуунчимэгтэй амьдралаа холбож, Аялгуу охины аав ээж болсон. Хамт амьдарч байхдаа залуу хосууд үе үе эвдрэлцэж, гэр бүл доторх дуулиан нь тогооноосоо хальдаг байсан билээ. Харин 2017 онд дуучин Баярын Болд эрсхэн сонголт хийж, хамт уран бүтээл хийдэг байсан Х.Мөнгөнцэцэгтэй амьдарсан. 30 нас шүргэсэн хос хамт амьдраад 5 жил болсон ч ам бүл тавуулаа болжээ. Хосоороо дуулж, дуулсан дуу нь хүмүүст хүрч, олон нийт хүлээн зөвшөөрч эхэллээ. Адармаатай сонголт хийж, амьтны хэл амны бай болсон ч ард нь гарч, нэгэн сайхан өрх бүлийг үүсгэжээ. Болохгүй бүхнээс зоригтой холдож, өөрийнхөө дуулж амьдраарай. Төрсөн өдрийн мэнд хүргэе, Х.Мөнгөнцэцэг.
Discussion about this post