Цол хэргэмээсээ татгалзсан Японы гүнж Мако нөхөр Кэй Комурогийн хамт хаан угсаат язгууртны гэр бүлээ орхин АНУ-д амьдрахаар явжээ. Өнгөрсөн сард хуримаа хийсэн хос төлөвлөж байснаараа Токиог орхин АНУ руу ниссэн байна. Гүнжийн нөхөр Комурогийн ажилладаг хуулийн компани байдаг. Тиймээс тэд Нью-Йорк хотод орон сууц түрээсэлж амьдрахаар болжээ. Япон улсаас явж байгааг нь мэдээлэх гэсэн 100 орчим сэтгүүлч нисэх буудалд очсон ч сэтгүүлчдийн асуултад тэд огт хариулаагүй. Нью-Йоркт буусных нь дараа нисэх буудалд хамгаалалтын албаныхан хамт явж автомашинд суулгажээ.
Японы хуулийн дагуу язгууртан эмэгтэй энгийн иргэнтэй гэрлэвэл хааны гэр бүлийн хэргэм зэргээ алддаг байна. Мако хуримаа хийснийхээ дараа нөхрийнхөө нэрийг авч Мако Комүро нэртэй болсон юм. Тэднийг Их Британийн ханхүү Харри болон түүний эхнэр Меган Маркл нартай харьцуулан бичиж, “Японы Харри, Меган хоёр” гэсэн хоч өгсөн юм. Мако хааны гэр бүлийн хэргэм зэргээсээ татгалзаж, язгууртны хурим хийгээгүйн дээр гэр бүлээс нь олгодог мөнгө сая долларыг аваагүй юм.
Discussion about this post