Оросын эзэнт гүрний сүүлчийн эзэн хаан Николай II-ын хуримаас хойш 127 жилийн дараа, Оросын хувьсгалаас хойш анх удаа Гэгээн Петрийн хотод хааны удамын герцог-бэйс Георгий Михалович Романов, Италын дипломатчийн охин Rebecca Bettarini (Ребека Бетарина) нарын хурим болжээ. Энэ хуримын ёслол 10 дугаар сарын 1-нд Санкт-Петрбург хотын Гэгээн Исаак сүмд болсоон. Хуриманд Европын орны 1500 хаадын гэр бүлийн жонон, бэйс, ноёд хатагтай уригдан ирж оролцжээ.
Николай Александрович Романовын (Николай II хаан) үеэл (cousin) авга дүү Крилл Владимирович Романов 1876 онд Санкт-Петрбургээс холгүй орших хааны ордон Царской Селод төрсөн, Оросын тэнгисийн цэргийн флотын адмирал, Николай II хааны хамгын дотно дүү нь байжээ. Крилл В.Р 1905 онд Английн Вектория хатан хааны ач охин Виктория Мельтатай гэрлээд 2 охинтой болсон байсан үед Орос оронд хувьсгал ялж, Хааны гэр бүлийг барьцаалан баривчилах үед Крилл Владимрович жирэмсэн эхнэр 2 охиноо дагуулан үслэг хувцасныхаа дотор хэдхэн үнэт эдлэлээ нууж Финландад нууцаар иржээ. 1917 оны 8 дугаар сарын 30-нд эхнэр нь Финландад амаржиж, Владимир Криллович Романов хүү мэндэлсэн байна. Хүүгээ төрсөний дараахан Финландаас нүүж Германд нэг хэсэг амьдраад 1920 онд Францын Bretagne мужын Saint-Briac амьдарч байгаад 1938 онд зүрхний шигдээсээр нас баржээ.
Владимир Крилович Романовыг 1924 онд Оросын хааны удмын хүнээр тодруулснаар Maison l’Imperial de Russie буюу Оросын эзэнт гүрний гэр бүлийн санг санаачлан тэргүүлэх болсон аж. Дэлхийн 2-р дайны үед ЗХУ, Гитлерын герман Владимир Криловичийг идэвхтэй хайж байгаа мөрдлөгө хавчлагаас зугтан Германы Бавари мужид эгчийнхээ нөхөр Пруссын удмын жонон бэйсын гэрт нуугдан амьдарч байв. Энэ хугацаандаа Австри, Швейцарьт амьдрах виз хүссэн ч, өгсөнгүй. Ингээд дайны сүүлийн жилүүдэд Америкийн цэргийн баазад хоргодон амьдарч байсан гэнэ. Дайны дараа Испанид дүрвэж ирсэн Гүржийн хааны удмын бүсгүй Леонида Греорогировна Багратимова-Мухранская-тай (анхны нөхөр нь 1945 онд Бухенвальдын хорих лагерт нас барсан, нэг охинтой) танилцан 1948 онд Луйзанна-д ортодокс сүмд гэрлэж, 1953 онд ганц охин Мария Владиморнова Романова Мадрид хотноо мэндэлжээ. Тэд Америкийн Флорида мужын Миами, байсан ч Испаний Мадрид хотуудад ирж очин амьдарч амьдралынхаа ихэнх үеийг Францд өнгөрүүлсээр герцог Владимир Криллович Романов 1992 онд Миами хотноо нас баржээ.
Мария Владиморнова Романова 1953 оны 12 дугаар 23-нд Мадрид хотноо төрсөн, Английн Оксфордын их сургуулын Оросын түүх судлалын мэрэгжилээр сурч төссөн түүхч судлаач эмэгтэй, 1976 онд Пруссын удмын жонон Prince Joavhine de Prusse-тэй Мадрид хотын Ортодокс сүмд гэрлэж 1981 онд ганц хүү Георгий Михалович Романов мэндэлжээ. Мария Владиморнова эцгийнхээ санаачлан байгуулсан Оросын хаадын өв сангийн тэргүүнээр ажиллаж энэ сан нь Москва Кремльд байрладаг юм байна.
Георгий Михалович Романов Оросын хувьсгалаас хойш анх удаа эх нутагтаа хуримаа хийж байгаа Романовын удмын Grand-duc герцог Крилл Владиморович Романовын 4 дэх үеийн ачинцар “Герцог” боллоо. Хуриманд ерөнхийлөгч В.Путин баяр хүргэж мэндчилгээ илгээжээ.
Discussion about this post