Хубилай хааны цэргийн усны сав. Хэмжээ нь 35х25 см.
Хубилай хаан Япон улстай харилцаа холбоо тогтоохоор 1266-1273 онд нийт 6 удаа элч томилсон нь үр дүнд хүрээгүй. Эцэстээ Японыг эзлэхээр хоёр ч удаагийн аян дайныг хийсэн түүхтэй. Тэнгисийн хар салхинаас болж усан флот нь сүйрэлд хүрсэн юм. Одоо Японы тэнгисийн ёроолоос уг довтолгооны ул мөр болсон цэрэг зэвсгийн холбогдолтой эд зүйлс олддог.
1992 онд Япон Улсын Элчин сайдын яамнаас Монголын талд 4 ширхэг усны сав хүлээлгэн өгсөн нь музейн сан хөмрөгт шилжин иржээ.
Энэхүү усны савыг төмрөөр хийсэн бөгөөд олон 6-7 зуун жил далайн ёроолд байсан тул далайн зөөлөн биет амьтан, ургамал наалдан чулуужин тогтсоор ийм сонин хэлбэрийн бүрхүүлтэй болжээ. Монгол Улсын хосгүй үнэт дурсгалын нэг юм.
Discussion about this post