Халдвар авсан хүмүүст богино хугацаанд амт үнэр алдах (14 хоногоос бага) шинж илэрч байгаа ба эргэж сэргэх хугацаа нь дээд тал нь 10 хоног орчим байна.
Энэ өвчний үед ихэнхдээ хамар битүүрэх, нус гоожих, салст бүрхэвч хавагнах шинж байхгүй боловч үнэр амт мэдрэхгүй байгаа нь вирус мэдрэхүйн үйл ажиллагааг дарангуйлж тархинд нөлөөлж байгааг судлаачид анхааруулж байна. Тиймээс үнэр амтны мэдрэлийн эсийг сэргээдэг үүдэл эсийг сэргээн идэвхижүүлж дархлааг дэмжиж өгснөөр эргэн хэвийн байдалдаа хурдан орох юм.
БИД ЯМАР АРГА ХЭМЖЭЭ АВЧ БОЛОХ ВЭ?
Амт, үнэр алдагдсан үед амьсгалын дасгал хийх, толгой, нүүр орчимд цэцэг иллэг хийх, сайн унтаж амрах, толгой болон хамартаа тос түрхэж иллэг массаж хийх, хэлний өнгөрөө өглөө бүр хусаж цэвэрлэх, амаа тосоор зайлах зэрэг аюулгүй үр дүнтэй аргуудыг туршиж болох юм.
БИД ЮУНААС БОЛГООМЖЛОХ ХЭРЭГТЭЙ ВЭ?
Харин хурц үнэртэй сүрчиг, таарч тохирохгүй амин тос үнэрлэх, шороо, тоос, утаатай орчинд байх, харшил үүсгэх зүйлстэй ойр байх, толгойгоо хүйтэн усаар угаах, хүйтэн шүршүүрт орох, хүйтэн салхи, бороонд явах зэргээс зайлсхий.
Хэдий амтлах, үнэрлэх мэдрэхүй алдагдсан ч хэт хурц амттай, халуун ногоотой, чихэрлэг хоол унд идэж болохгүйг анхаарна уу.
Амт үнэрээ сэргээхийн тулд хүмүүс үнэртэй ус үнэрлэх, чихэр хүлхэх, бэлэн гоймон идэх, халуун ногоо идэх, сармис зажлах, нимбэг долоох гэх мэт сөрөг тохиромжгүй аргуудыг ашиглаж байгааг практикаас асууж судалсан болно.
Таны 5 мэдрэхүйн 2 нь алдагдсан ч бусад 3-н мэдрэхүйгээ идэвхижүүлж сэргээх нь хамгийн чухал. Амт, үнэр мэдрэхгүй байх нь сэтгэл зүйд таагүй нөлөө үзүүлдэг тиймээс дуртай дуу хөгжмөө сонсох, сэтгэл санаа сэргээх кино, видео үзэх, хөнгөн дасгал хөдөлгөөн хийх, биедээ иллэг массаж хийх нь ач тустай.
–Дээр үзүүлсэн зургийн дагуу өөртөө цэгэн иллэг хийгээрэй.
Энэ нь амт үнэр алдагдсан үед хурдан хэвийн байдалд ороход тусална.
Нэг цэг дээр 20-30 секунд орчим дарж үрэх хөдөлгөөн хийнэ. Үүнийг 2-3 удаа давтан хийгээрэй. Өглөө боссон даруйдаа, орой унтахын өмнө хийвэл үр дүнтэй.
Discussion about this post