• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

Б.Энхбаяр: Т.ЧИМГЭЭГ ХЭН ХАМГААЛЖ, ХЭН ДАВРААГААД БАЙГАА ЮМ БЭ- 

ТАНЫ МЭДЭЭ МЭДЭЭЛЛИЙН ТАЙЗ

admin by admin
10/04/2021
in Улс төр
0
Б.Энхбаяр: Т.ЧИМГЭЭГ ХЭН ХАМГААЛЖ, ХЭН ДАВРААГААД БАЙГАА ЮМ БЭ- 

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргээр гурван шатны шүүхээс ял сонссон Т.Чимгээ 10 дугаар сарын 01-нд “Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцсон билээ. Энэ явдалд УИХ-ын гишүүн Б.Энхбаяр шүүмжлэлтэй хандаж, олон нийтийн сүлжээнд байр сууриа илэрхийлсэн. Тэрбээр “Одоо С.Зоригийн алуурчдын хэргийг захиалагчдын хэрэгтэй нэгтгэн шалгана гэж Хууль зүйн сайд мэдэгдсэн. Энэ бол илэрсэн алуурчдыг “илрээгүй” захиалагчаар бамбайлж хэргийг юу ч биш болгох, алуурчдын хэргийг шүүх рүү явуулахгүй “тогтоон барих” технологи мөнөөсөө мөн. Хараад л байгаа” гэсэн юм.

Харин Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “Хүн сайд дарга болох хүсэлтэй байж болно. Гэхдээ ингэж гүтгэж дайрч болохгүй. ХЗДХ мөрдөн шалгах ажиллагаа явуулдаггүй. Эцэс сүүлдээ дээрх хэргийг миний бие илрүүлэхгүй тогтоон барьж байгаа гэдэг мессежийг нийгэмд өгч шүүхээс гэм буруугүйд тооцогдсон хүмүүсийг алуурчин гэж зарлах нь Их хурлын гишүүний бүрэн эрхэд байхгүй гэдгийг хэлье” гэсэн юм.

Дээрх маргаантай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Энхбаяраас дараах зүйлийг тодрууллаа.

-Та батлан даалтад гарсан Т.Чимгээгийн оролцсон “Цензургүй яриа” нэвтрүүлгийг үзсэн байх. Байр сууриа ч тодорхой илэрхийлсэн байна билээ. Гэхдээ Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар таныг сайдын суудалд “шунаж” өөрийгөө гүтгэж байна гэх утгатай тайлбарыг хийсэн харагдана билээ. Үүнд та ямар тайлбар, хариулт өгөх вэ?

-Яагаад аргал хөдөлгөөд байгааг ойлгохгүй байна. Хэн аргал хөдөлгөөд юунаас айгаад байгаа юм бэ. Яллагдагч нар өнөөдөр ч гэм  буруутай нь тогтоогдоогүй. Өөрөөр хэлбэл, алуурчин биш, мөн ч гэж үзээгүй байгаа. Шалгаж байгаа хэрэг дээр яллагдагч хэвлэл мэдээллийн хэрэгслээр байр сууриа илэрхийлэх нь хязгаарлагддаг. Улстөрчид гэмт хэргээр оролддог, оролцдог байдлаа болих хэрэгтэй. Ямарч гэмт хэрэг дээр шүү. Жижиг байна уу, том байна уу, нууц байна уу, нууц биш байна уу хамаагүй, оролцох шаардлагагүй.

Улстөрчид гэмт хэргийг шүүдэггүй, шийдвэр гаргадаггүй. Бид шүүхийн реформ хийсэн. Шүүхээс гэм буруутай нь нотлогдох хүртэл хэнийг ч гэм буруутай гэж үздэггүй, тооцохгүй. Энэ зарчмаа улстөрчид өөрсдөө үлгэрлэж, барих хэрэгтэй. Сайдаасаа эхлээд битгий гэмт хэрэг рүү орж яриад бай. Өмнөөс нь шийдвэр гаргаад бай.

-Яллагдагч, дээр нь батлан даалтад байгаа хүн нэвтрүүлэгт орж, хэргийн талаар ярих нь хэр зөв юм бэ?

-Ойлгомжтой шүү дээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиараа хязгаарлачихсан байдаг. Хэн зөвшөөрөөд яриад байгаа юм. Хэн давруулаад байгаа юм. Хэн хамгаалаад байгаа юм

Previous Post

Х.Баярмаа “Гэм зэм” жүжгийн Дунягийн дүрийг бүтээнэ

Next Post

Ц.Дэлгэрмаа: Би ханьтай, хөөрхөн хүүтэй болсон

Next Post
Ц.Дэлгэрмаа: Би ханьтай, хөөрхөн хүүтэй болсон

Ц.Дэлгэрмаа: Би ханьтай, хөөрхөн хүүтэй болсон

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • Э.Туул өглөгийн эзэн болов
  • Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа
  • “Монголын төмөр зам”-ын зарим даргыг ажлаас нь чөлөөлөх санал хүргүүлжээ
  • Хүүхдийн баяраар Солонгос одод хандив өргөв
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.