• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

Хотын дарга Д.Сумъяабазар өөрийн дүү Д.Давгадоржийн эзэмшиж байсан газрын зориулалтыг өөрчилж өгчээ

ТАНЫ МЭДЭЭ МЭДЭЭЛЛИЙН ТАЙЗ

admin by admin
09/28/2021
in Улс төр
0
Хотын дарга Д.Сумъяабазар өөрийн дүү Д.Давгадоржийн эзэмшиж байсан газрын зориулалтыг өөрчилж өгчээ

Хуучнаар Улсын цирк буюу одоогийн Аса цирк Сумогийн их аварга Д.Давгадоржийн эзэмшилд очоод 14 жилийн нүүрийг үзжээ. Өөрөөр хэлбэл Аса консалтинг компани Улсын циркийг 2007 онд худалдаж авсан бөгөөд тэр цагаас хойш өнөөдрийг хүртэл эзэмшиж байна. Энэ хугацаанд циркийг тойрсон хэрүүл маргаан тасраагүй…

Циркийн ажилчид, үйл ажиллагаанаас эхлүүлээд газрын маргаан, автомашин зардаг зогсоол зэргээр одоог хүртэл асуудлыг дагуулсаар байна.

Тэгвэл Аса консалтинг компани нэрээ өөрчилж циркийн өмнө нийтийн эзэмшлийн талбайг дахин хувьчилж авсан гэх мэдээлэл гарч ирлээ.

Тодруулбал… Циркийн урд тал буюу Сүхбаатар дүүргийн 3-р хорооны нутаг дэвсгэр дахь нийтийн эзэмшлийн талбайг Рояал Плаза ХХК эзэмших эрх авсан байна.

  • Анх Нийслэлийн Засаг даргаар ажиллаж байсан Су.Батболд 2017 оны тавдугаар сарын 29-ний өдөр А/358 захирамжаар цэцэрлэгт хүрээлэнгийн зориулалтаар газар эзэмших эрхтэй болжээ.
  • Улмаар Нийслэлийн  Засаг  даргаар С.Батболд дахин  2017 оны аравдугаар сарын 05-ны өдрийн А/741 захирамж гарган “Рояалплаза” ХХК-д эзэмшүүлсэн тухайн газрынхаа зориулалтыг газар доорх худалдаа үйлчилгээ, авто машины зогсоол болгон өөрчилжээ. Ингэхдээ 15 жилээр эзэмшүүлсэн байна. /Нийслэлийн засаг даргын захирамж/ 

  • Үүний дараа 2020 оны есдүгээр сарын 09-ний өдөр тухайн газрын эзэмших эрхийг худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолбор гэсэн зориулалттай болгож, 1460200733 нэгж талбарын дугаартай, эзэмших эрхтэйгээр кадастр гаргаж өгсөн байна.

 

Рояал Плаза ХХК Аса консалтинг ХХК-тай ямар холбоотой бэ?

Д.Дагвадорж 2007 онд циркийг худалдаж авахдаа Аса консалтинг компаниар худалдаж авсан. Ингээд “Аса консалтинг” ХХК нь өөрийн байгууллагын нэрийг 2011 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдөр “Рояал Плаза” ХХК болгон өөрчилж үйл ажиллагаагаа явуулсан байгаа юм. Өөрөөр хэлбэл Д.Давгадоржийн Аса консалтинг компанийг одоо “Рояал Плаза” ХХК нэртэйгээр үйл ажиллагаа явуулж байна. /Та бүхэн Googlemap дээр Рояал Плаза ХХК гээд хайлт хийхэд цирк хаяг гарч ирэх болно/

Одоогоор Рояал Плаза ХХК-ийг Д.Дагвадоржийн шинэхэн эхнэр М.Отгонцэцэг эзэмшиж байна. 5114837 регистрийн дугаартай “Рояалплаза” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар 2018 оны есдүгээр сарын 19-нд Мөнхтунгалагийн Отгонцэцэцэгийн нэрийг бүртгүүлсэн байна. Мөн үүнээс хоёр жилийн дараа буюу 2020 оны аравдугаар сарын 19-нд хувьцаа эзэмшигч болжээ. Энэ үед Аса аварга шинэхэн эхнэр М.Отгонцэцэгийг олон нийтэд танилцуулж байсан билээ.

Нийслэлд газрын наймаа ил, далд хэлбэр байсаар байна. Тэр дундаа үе үеийн нийслэлийн Засаг дарга нар газрын наймаатай нэр холбогддог. Үүний дагуу Су.Батболд, Д.Сумъяабазар нар Д.Давгадоржийн газрын асуудалтай нэр холбогдож байна. Д.Сумъяабазар Нийслэлийн Засаг дарга болонгуутаа өөрийн дүү Д.Давгадоржийн эзэмшиж байсан газрын зориулалтыг цэцэрлэгт хүрээлэн байсныг худалдаа үйлчилгээний цогцолбор болгосон нь энэ юм.

ЭХ СУРВАЛЖ: Snews.mn

Previous Post

Нэг их наядын нэмэлт орлого гэдэг нь өгөөж үү, өгөөш үү?

Next Post

Олимпийн медальтнуудад жилд 1 тэрбум 584 сая төгрөгийн цалин өгдөг

Next Post
Олимпийн медальтнуудад жилд 1 тэрбум 584 сая төгрөгийн цалин өгдөг

Олимпийн медальтнуудад жилд 1 тэрбум 584 сая төгрөгийн цалин өгдөг

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • ИХ НАРАН УЛСАД
  • ХҮҮХДЭЭ АСРАН ХАМГААЛАХ ҮҮРГЭЭ БИЕЛҮҮЛЭЭГҮЙ ХҮНД ЯЛ ОНОГДУУЛАВ
  • Нийслэлийн таван дүүргийн 20 байршилд 15 нэр зүйлийн 321 мянган цэцэг суулгана
  • ТАТВАР, НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАГЦ ХУУЛИЙН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН МЭДҮҮЛНЭ
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.