Нэвтрүүлэгч Ч.Ундрал найруулагч Б.Баатартай анх учрахдаа “Эрхүүгийн хавар” дууны клипэнд тоглож эхэлсэн нь 2000 оны эхэн үе. Найруулагч Б.Баатар, Ч.Ундрал 2009 онд анхны хүү Б.Хабулаа угтан авсан. Харамсалтай нь, “Монгол тулгатны 100 эрхэм” төсөл, тэр тусмаа эдүгээгийн УИХ-ын гишүүн П.Анужингаас шалтгаалан Баатар, Ундрал хоёр салсан юм. Нэвтрүүлэгч, жүжигчин Ч.Ундрал Баатараас салаад долоон жилийн дараа өөрөөсөө 11 насаар дүү Д.Даваадорж гэх нийгмийн идэвхтэй залуутай учирсан. “Хит”-ийн Даваанямын хүү Д.Даваадорж Шанхай хотод сурч байх үедээ Ч.Ундралтай хайр сэтгэлтэй болж, Ч.Ундрал, Д.Даваадорж хоёр Шанхайд болзсон нь нэг бус. Тэдний охин Дагийнагийн төрсөн өдөр өнөөдөр болж байна. 40 наснаас амьдрал эхэлдгийн дахин харуулсан Ч.Ундралын бага охин 3 нас хүрлээ. Аав, ээж нь ах Б.Хабул нь хамтарч гэр бүлийнхээ отгон гишүүний төрсөн өдрийг нижгэр бөгөөд цомхон тэмдэглэжээ.
Discussion about this post