УИХ-ын гишүүн Ш.Адьшааг “10 төрд нүүртэй хүн”, Гаалиас төрсөн ганц тэрбумтан гэдэг. 2006 онд Гаалийн ерөнхий газрын дарга нар “Ганц худаг” руу ачигдаж, Х.Баатар дарга нь хүртэл шоронд орсон. Эндээс “уснаас хуурай гарсан” ганц хүн нь Ш.Адьшааг гэлцдэг. Ерөнхийлөгч Х.Баттулгын зөвлөхөөр ажиллаж байсан. Монгол бөхийн тухай ном бичиж, Ховдод бурхан бүтээсэн Ш.Адьшаа их сүсэгтэй. Тэрбээр өмнө нь Ховд аймгийн иргэдэд 80 гэр хандивлаж байсан бол энэ удаа 99 гэр өгөхөөр бэлдэж байна. Тэр тусмаа Наро Ванчингаар унь өлгүүлэн, гэр бариулж нэлээн хөлтэй хөдөлж байгаа бололтой.
Discussion about this post