Балетчин Сүнээ буву Бүтэнбаярын Сүндэръяа гэж цахим од бүсгүй бий. Төр засгийн мэдээллийг түрүүлж жиргэж, үүнийгээ төрийн ордны тамхины цэгээс авсан, тэнд нарийн мэдээлэл яригддаг гэж тайлбарласан нэгэн. Хүмүүс Сүнээг мартахад одоо яаж ийгээд нэг үг хэлж бичиж, олны анхаарлыг татахыг хичээдэг, олны анхааралд байх дуртай нэгэн. Б.Сүнээ саяхан “Жин нэмсэн чинь мах шөлтэй илүү хөөрхөн болчиж гээд байх юм, яг үнэн юм уу. Эсвэл худлаа хошгируулж байгаад ташраар нь явуулчих гээд байна уу” гэж таргалсан зургаа оруулжээ. Сүнээ “30 гарсан бүдпүүн аниа нараас айдаг даа” гэж байсан. Б.Сүнээгийн нас 30 шүргэх гэж яваа. Жин нэмээд байвал “урдахаа хэлбэл удахгүй араас нь орохын үлгэр” болох вий дээ.
Discussion about this post