• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

АНГЛИЙН ЕРӨНХИЙ САЙД БОРИС ЖОНСОНЫ ДҮҮ МАКС ЖОНСОН 19.3 САЯ ДОЛЛАРАА МОНГОЛД АЛДСАН ТҮҮХЭЭС

ТАНЫ МЭДЭЭ МЭДЭЭЛЛИЙН ТАЙЗ

admin by admin
09/10/2021
in Улс төр
0
АНГЛИЙН ЕРӨНХИЙ САЙД БОРИС ЖОНСОНЫ ДҮҮ МАКС ЖОНСОН 19.3 САЯ ДОЛЛАРАА МОНГОЛД АЛДСАН ТҮҮХЭЭС
Ойрын хэдэн өдрүүдэд Английн хэд, хэдэн хэвлэл үүн дундаа өдөр тутмын гол хэвлэлүүдийн нэг болох “ТАЙМС” сонинд тус улсын ерөнхий сайд Борис Жонсоны эцэг нэгтэй төрсөн дүү Макс Жонсон Монголд хөрөнгө оруулалт хийсэн 14 сая паунд стерлингээ алдаад байгаа талаар гарсан бөгөөд халуун сэдэв нь болоод байна. Хэвлэлүүдээр “fraud, conspiracy, conman venture, conned over, embezzlement, money laundering” зэрэг үгийг хэрэглэснээс үзвэл Максыг Монголд дахь томоохон хуйвалдаан, хулгай, мөнгө угаалт, луйварын хохирогч болсон гэж үзэж буй аж. Английн Ерөнхий сайдын дүүгийн мөнгийг луйвардан авсан компани нь Засаг Чандмань гэх алт, зэс, төмөрийн орд эзэмшдэг хэмээсэн компани бөгөөд Макс Жонсон тус компанийн Монголын говьд байх алтны уурхайд нь мөнгөө хийгээд алдсан гэж нэр заан дурджээ.
Максын хувьд гэр бүлийн нэр хүндээ бодоод Монголд мөнгөө луйвардуулсан асуудлаа олон нийтэд дэлгэхийг хүсэхгүй байсан ч энэ асуудал одоо нэгэнт ил болсон тул нуугаад байх нь утгагүй гээд ямар нэг байдлаар Ерөнхий сайд ахаасаа тусламж гуйх санаа алга, гэхдээ хулгайд алдсан мөнгөө өөрөө хөөцөлдөж олж авна гэжээ.
Монголд гадаадын хөрөнгө оруулагчид мөнгө, төгрөгөө алдсан талаар нэлээд яригддаг, сонсогддог, гэвч тэр болгон хэвлэлээр гараад байх нь үгүй, сураггүй дарагддаг. Учир нь хөрөнгө оруулагчид дараачийн бизнес, нэр төрөө бодоод асуудлыг олон улс даяар тараадаггүй, манай хэвлэлүүд ч тодорхой шалтгааны улмаас энэ талаар бичих дургүй. Монголд гадаадын хөрөнгө оруулалт орж ирдэггүй талаар либерал гэж өөрсдийгөө нэрлэсэн чалчигчид Хөрөнгө оруулалтын хууль муу, тааламжгүй байгаа учраас тэр гэж ирээд худал мэдэмхийрэх нь тоймгүй. Бодит байдал дээр манай нийгэмд ноёрхсон хуйвалдаан, хууран мэхлэлт, мөнгө угаалт, хулгай (conspiracy, fraud, money laundering, embezzlement), түүнийг хамгаалсан, өөгшүүлсэн хуулийн хэрэгжилт л хөрөнгө оруулагчдыг айлгаад, түлхээд байгаа юм. Дашрамд хэлхэд Монголын гадаадын хөрөнгө оруулалтын хууль бол дэлхийд хамгийн тааламжтай хуулиудын нэг болгох талаар, хөрөнгө оруулалт орж ирэхгүй байгаа энэ шалтгааны талаар миний бие хэлж ярьсаар ирсэн. Саяхан Ерөнхий сайд маань гадаадын хөрөнгө оруулагчдаас уучлал гуйсан нь тун зөв алхам болсон гэж би үзэж байна. Гэхдээ уучлал гуйж буй асуудал нь Монголын нийгэмд хэвийн үзэгдэл болсон өмч, баялгийн луйвар, хэрэгждэггүй хууль, хуулийн завхарал гэдэгтэй санал нэг буй за гэж найдаж байна.
Олон хавар нэгэндээ гэж, тун болохгүй хүнээ нэлээн том мурьж дээ. Английн Ерөнхий сайдын дүүгийн 14 сая паунд буюу 19.4 сая ам.долларыг дээрэмдсэн асуудал зүгээр өнгөрөхгүй шүү дээ. Их Британын хэвлэлд гарна гэдэг Монголын засгийн газарт өгч буй сануулга! Тэд шууд, бас шууд бус байдлаар мөнгөө авна, бүр хэд дахин нугалж авна. Үүнийг нь Монгол улс мөнгөөр нэг төлнө, нэр хүндээрээ нэг төлнө, алдагдсан боломжоороо нэг төлнө. Гэхдээ ард түмэн төлбөрийг нь хийнэ, өөр хэн ч биш. Хохирогч нь энгийн иргэд. Дээд түвшний хулгай, луйвар ингэж л хэрэгждэг, хэрэгжсээр ч ирсэн. Одоо шижигнэсэн залуус засаглаж байгаа шинэ засгийн газартаа найдах үлдлээ.
Х.Батсуурь /Эдийн засагч/
Previous Post

Далай лам Х Богдыг тодруулчихлаа гэхэд дургүйцэх юм байхгүй

Next Post

Монголд 37 мянган орчим хүнийг хэлмэгдүүлсэн гэж үздэг

Next Post
Монголд 37 мянган орчим хүнийг хэлмэгдүүлсэн гэж үздэг

Монголд 37 мянган орчим хүнийг хэлмэгдүүлсэн гэж үздэг

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • Б.Алимаа: 100 жилийн өмнө төгрөгийг гүйлгээнд гаргасан нь улсын тусгаар тогтнолын дайтай үнэ цэнтэй юм
  • Э.Туул өглөгийн эзэн болов
  • Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа
  • “Монголын төмөр зам”-ын зарим даргыг ажлаас нь чөлөөлөх санал хүргүүлжээ
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.