Монголын хамгийн том хийд Гандантэгчилэн төрөөс ээлжит “хайр хишгээ” хүртжээ. Тус хийдийн түүх, соёл, шашны дурсгалт зүйлийг сэргээн тохижуулах ажилд төсвөөс нэг тэрбум төгрөг гаргажээ. Гэхдээ бас л хууль журам зөрчсөн. Уг ажлыг барилга байгууламжийн ангилалд их засвар, тоног төхөөрөмж авах ажилд багтаан төсвийг баталсан байна. Хийдийн өнгө төрх, нүүр царайг сайжруулж байгаа нь 10 дугаар Богдыг өргөмжлөх бэлтгэлийн нэг хэсэг гэнэ. Улсын төсвөөс нэг тэрбум төгрөг гаргаж байхад сүсэгтнүүдийн далай шиг их өргөл барьц, хандив цуглуулдаг хийд хэдий хэмжээний хөрөнгө гаргаж байгаа нь сонин байна. Гандантэгчинлэн хийдийг улстөрч Ц,Оюунгэрэл ССАЖ-ын сайд байхад 5-6 тэрум гаргаж засвар хийсэн. Мөн 10 дугаар Богдыг сэнтийд нь залах ёстой Батцагаан дугана ашиглалтад орсон, 20 орчим тэрбумын хөрөнгөөр боссон болохоор энэ нэг тэрбумын засвар хийх мөнгө илүү зардал гэлтэй.
Discussion about this post