Цар тахлын нөхцөлд сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зохицуулах түр журмыг БШУ болон ЭМ-ийн сайд нар хамтран баталжээ.
Уг журамд зааснаар цэцэрлэгийн нэг бүлэг болон, 12-оос доош насны сурагчидтай нэг ангиас халдвар илэрсэн тохиолдолд тухайн бүлэг, ангийг долоо хоног цахим хичээлд шилжүүлнэ. Гурав болон түүнээс дээш бүлгээс халдвар илэрсэн тохиолдолд тухайн цэцэрлэгийн сургалтыг цахим хэлбэрт шилжүүлэх ажээ.
12-оос дээш насны сурагчидтай нэг ангид гурваас дээш хүүхэд өвчилбөл тухайн ангийг долоо хоног цахимаар хичээллүүлэхээр журамд заажээ. Мөн өөр хоорондоо хамааралгүй гурав болон түүнээс дээш бүлгээс халдвар илэрвэл тухайн сургуулийг бүхлээр нь долоо хоног цахим хэлбэрт шилжүүлэх юм байна.
Сургууль, цэцэрлэгийн нэг танхимд 20-25 хүүхэд суулгаж хичээл явуулахаар журамд заажээ. Сурагчид сургууль дээрээ тогтмол амны хаалт зүүх бол цэцэрлэгийн хүүхдүүд маскгүй байх юм байна
Discussion about this post