Саяхан зүрхний эмч Б.Болд-Эрдэнэ “Зүрх мартахгүй” төсөл төсөв мөнгөгүйн улмаас зогсож магадгүй тухай цахим хуудсандаа бичсэн. Зүрх мартахгүй төсөл нь төрөлхийн зүрхний гажигтай хүүхэд багачуудыг эх орондоо эмчилж эдгээх, амьдрал бэлэглэх зорилготой. Сайн санааны үүднээс эхлүүлж, амжилттай ажиллаж яваа “Зүрх мартахгүй” төсөлд Эко Констракшн ХХК-аас 50 сая төгрөгийг хандивлаж, сайн үйлсийн аянд дэмжлэг үзүүллээ .
Төслийг санаачлагч УБ Сонгдо эмнэлгийн захирал, зүрх судасны мэс засалч Boldsaikhan Bundan болон төслийн багийнханд бяцхан хүүхдүүдэд амьдрал бэлэглэж буй энэхүү ажил үйлсэд нь амжилт хүсч, цаашдаа олон олон хүүхдийг эрүүл саруул болгохыг хүсэн ерөөжээ.
Discussion about this post