Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уугуул Тод манлай уяач Т. Галбадрахын “Бүлтэн Хээр” үрээг Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын уугуул Алдарт уяач Гончигбатын Батболд 150 сая төгрөгөөр худалдаж авчээ. Хурдан морь сонирхогчдын дунд энэ үрээ ийм өндөр үнэ хүрчих вэ, ямар удам угшилтай юм бол гэж сонирхож байна.
“Бүлтэн Хээр” үрээний эцэг нь Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уугуул Монгол Улсын Тод манлай уяач Т.Галбадрахын “Тогоо Хар” азарга, эх нь Тод манлай уяач Билэгдэмбэрэлийн “Резви” дуудлагатай азарганы төлийн 50 хувьтай хээр гүү юм.
Ардын хувьсгалын 99 жилийн ойгоор гурван төл нь түрүү айрагт хурдалсан “Тогоо Хар” азарганы удам угшил нь гэвэл:
“Тогоо Хар”-ын эцэг нь Намдагийн Хүрлээгийн Сүхбаатар аймгийн Асгат сумын угшилтай хар азарга юм. Эх нь: Төв аймгийн Борнуур сумын харъяат Монгол Улсын Алдарт уяач Н. Гончигдоржийн хонгор гүү гэнэ.
Одоо “Тогоо хар”-ын төлүүд аймаг сум улсын олон наадамд түрүүлсэн угшил сайтай гэдгийг уяачид сайн мэднэ. “Бүлтэн Хээр” үрээний өвөө болох Рекви дуудлагатай азарганы талаар танилцуулъя.
Рекви дуудлагатай энэ азарга бол ММСУХ-оос Хамгийн олон үр төл нь улс бүсийн наадамд түрүүлж айрагдсан азарганд олгоддог ”Алтан Азарга” өргөмжлөлт Англи аазарга юм. Энэхүү шагналыг хүртэх болсон шалтгаан нь гэвэл нийт 9 төл нь улс, бүсийн чанартай уралдаанд 9 түрүүлж, 40 гаруй айрагджээ.
Discussion about this post