• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

Ж.Мэндбаяр: 21.6 тэрбум төгрөгийн 5 үл хөрөнгийг үнэгүйдүүлж, бусдад олгосон шийдвэрийг хүчингүй болголоо

ТАНЫ МЭДЭЭ МЭДЭЭЛЛИЙН ТАЙЗ

admin by admin
08/18/2021
in Нийгэм
0
Ж.Мэндбаяр: 21.6 тэрбум төгрөгийн 5 үл хөрөнгийг үнэгүйдүүлж, бусдад олгосон шийдвэрийг хүчингүй болголоо
Ганц худаг гэх барзгар саарал ханатай шал үмхий харанхуй нүхэнд 9 сар үнэнийг хүлээн хоригдож элдэв эрүү шүүлт, өлсгөлөн амсаад эцэст нь яг 11 жилийн өмнөх яг энэ өдөр, энэ цаг дор шүүхийн танхимаас 10 жилийн чанга ял сонсож гавлуулаад гарахдаа миний бие “Энэ хэргийн эцсийн шийдвэр хэрхэн гарахаас үл хамааран нэг ч хүнийг хохироож үлдээхгүй” гэж хэлснийг тэнд байсан 500 хүний 1000 чих сонсож, 1000 нүд харсан билээ. Энэ үг биелэлээ олж байгаа эсэх талаар ГЛОБЫН 1226 “хохирогч”-д товч тайлан тавихын тулд мэдээллийн хамгийн өргөн сүлжээг ашиглахаас өөр аргагүй байдлыг эрхэм найзууд ойлгон хэлтрүүлнэ буй заа. Энд олныг нуршсан тул энэ асуудалд хамаатайгаас бусад нь үүнийг сөхөн цагаа барахгүй байх боломж бийг зөвлөе. Харин “зорилтот бүлэг”-т хүртэл нь шэйрлээд өгөөрэй таминь ээ баярлалаа.
ГЛОБ-ын гэх хэргийн хохирлыг барагдуулах учиртай байсан ихээхэн хэмжээний хөрөнгийг хэн, хэний шууд болон дам ямар үйлдлүүдээр, хичнээн хэмжээгээр хэрхэн үнэгүйдүүлж гувчуулсан, үрэгдүүлэн завшсаныг миний бие хохирогчдын байгууллагатай олон жилийн туршид хамтран ажилласны үр дүнд олж тогтоон жижиг жараахайнуудыг шүүхэд өгч удаа дараалан үнэнийг тогтоолгож байгаа билээ. Хамгийн сүүлд хамгийн эхний ээлжийн акул /төрийн том албан тушаалтан/-ыг шүүхэд өгч ямар ч байсан 21.6 тэрбум төгрөгийн 5 үл хөрөнгийг үнэгүйдүүлж, өчүүхэн бага өртөгөөр хөрөнгөжих боломжийг бусдад олгосон шийдвэрийг 3 шатны шүүх хүчингүй болгоод байна. Энэхүү шийдвэр гарангуут би үсрэн босч МОНГОЛЫН ШҮҮХЭД БАЯРЛАЛАА гэж хэлсэн. Учир нь энэ ялалтын үр дүнд зөвхөн эхний ээлжинд гаргуулах гэм хорын хохирлын хэмжээ та бүхэнд үлдсэн хохирлоос даруй 3 дахин их буюу үлдсэн хохирол бүрэн барагдах 100%-ийн боломж дээр нэмээд 200%-ийн магадлалыг бий болгож байгаа юм. Энэ бол миний ард олон жилийн туршид бие махбод, эд хөрөнгө, нэр төрийн асар их хохирол амссан гэр бүлийнхэний минь төдийгүй биднээс дутуугүй зовлон шаналал, эрсдэл эдэлсэн 1200 хохирогч та бүхний эхний маш том ялалт юм аа. Товчдоо бол буруутан нэгэнт шүүхээр тогтоогдсон. Ирэх 7 хоногт бид учирсан хохирлоо тооцон шүүхэд нэхэмжлэлээ гаргана. Тэгээд бүгдээрээ амьсгаа даран хүлээх л үлдлээ. Амласандаа хүрэх шат цөөнгүй том том гишгүүртэй бас их эгц мөртөө өргөстэй байх тул би тийш алхаж биш авирч байна. Ямартай ч маш том нэг том гишгүүр хөл дор минь орж сүүлийн гишгүүр их тод харагдаж байна. Цаашид би үрэгдэж алга болсон, үнэгүйдэн завшигдсан дахиад ийм хэмжээний хөрөнгийг буянаараа болог гээд хаяж болох ч олон мянган өрхийн голомтыг самарч, олон мянган хүний голыг харлуулж үлдээсэн нэг ч этгээд энэ асуудлын ард сугарч үлдэж, хожиж хоцрох ёсгүй ээ. Тиймээс бид дахиад дээрхийн адил хэмжээний хөрөнгийг хэрхсэн хангалттай нотлох баримтыг олж авсан бөгөөд холбогдох этгээдүүдийг шударга шүүхийн өмнө мөн аваачих болно. Яг 12 жилийн өмнө амласандаа хүрэхийн тулд эхлээд амьд үлдэх, дараа нь тэмцэх ёстой байлаа. Бие махбод, сэтгэл санаанд хохирол учруулхад чиглэсэн үйлдэлүүдийг нь няцаах, тэсэж гарах мэдээж амаргүй байсаан. Гэхдээ засгаас хайрласан 10 жилийн чанга ялыг та бүхний сэтгэл зүрх надтай хамт үүрэлцсэн учраас би авдранд үхүүлэх оролдлогуудыг давж эрүүл чийрэг бас олон жилийн ялыг үүрээгүй мэт, зовж шаналаагүй мэт гарч ирж чадсан шүү. Хорвоогийн амьдралын бүхэл бүтэн нэг үе болох 12 жилийн туршид үйл ажил, тус, дэм, бодит тэмцлээрээ намайг дэмжсэн, сэтгэл зүрхээрээ надтай хамт байсан, хойшид ч хамт байх ханьдаа, үр хүүхдүүддээ, дүү нартаа, найзууддаа, намайг хүлээсээр бурханы орондоо заларсан хайрт аавдаа болон 1200 хохирогч /нийт хохирогчдын 97%/, тэдний ард байгаа дахиад 5000 хүүхэд хөгшид, ар гэрийнхэнд нь, Глобын Хамтын Бат Итгэл Нийгэмлэг ТББ-ын хамт олонд мөн ах Болдбаатар /дуучин/, дүү Мөнгөншагай /дуучин/ нартаа би бас баярлалаа гэж хэлэх ёстой. Та бүхэндээ баярлалаа. Харин шударгын талд баттай зогсож чадаж байгаа МОНГОЛЫН ШҮҮХЭД БАЯРЛАЛАА гэдэг үгийг надтай хамт хэлэхийг энэ дашрамд та бүхнээсээ хүсэе. ДАХИАД АМЛАЯ. Үг олон ч үнэн ганц л буй. Гагцхүү нэг л орших тэр л үнэнийг харуулж байж би тэнгэрт байгаа ижий аав хоёртоо бардам очиж үнсүүлэх болно.
 Жудагийн Мэндбаяр 2018.01.14 
Previous Post

НАМЗХ-ны дэд ерөнхийлөгчөөр Э.Батшугар сонгогдож, баячуудын хүүхдүүдээр хүч сэлбэв

Next Post

“Заламт гол” ХХК-д ажиллаж буй гадаадын иргэдэд хяналт шалгалт хийлээ

Next Post
“Заламт гол” ХХК-д ажиллаж буй гадаадын иргэдэд хяналт шалгалт хийлээ

“Заламт гол” ХХК-д ажиллаж буй гадаадын иргэдэд хяналт шалгалт хийлээ

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • Б.Алимаа: 100 жилийн өмнө төгрөгийг гүйлгээнд гаргасан нь улсын тусгаар тогтнолын дайтай үнэ цэнтэй юм
  • Э.Туул өглөгийн эзэн болов
  • Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа
  • “Монголын төмөр зам”-ын зарим даргыг ажлаас нь чөлөөлөх санал хүргүүлжээ
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.