Хошин урлагийн жүжигчид хамтлагаасаа гарч, шинээр хамтлаг байгуулж их хөл хөдөлгөөнтэй байдаг. Сүүлийн үед коронавирусээс шалтгаалж, урлаг уран сайхны арга хэмжээг хэсэгтээ хорьж, урлагийнхан хэсэг гэртээ суусан. Сар гаруйн өмнөөс хөл хорио тавигдаж урлагийн тоглолтууд, шинэ киноны нээлт шил даран болж байна. Өнөөдөр хошин урлагийн отгон продакшны нэг “Эмоци” продакшн СТӨ-нд шинэ тоглолтоо нээж байна. Уг тоглолтод “Х ТҮЦ” хамтлагийн жүжигчин “бага” Ононо буюу Ооноо оролцох нь. Ооноо бага хүүхдээ төрүүлээд гурван жил хошин урлагийн тайзнаа гараагүй, өнөөдөр “Эмоци” хамтлагийнхантай хамт тайзнаа гарах гэнэ. Гэсэн ч “Бүтэн амьдрал” кинонд тоглож, нөхөр П.Идэржавхлангийн хамт дуу дуулан “халтуур” хийж байгаа.
“Эмоци” продакшн олон залуу жүжигчдийг эгнээндээ нэгтгэсэн, Х Түц продакшнаас “салан тусгаарласан” хамтлаг. Эмоцийг эхэлж үүсгэн байгуулсан гол гурван гишүүн нь Төтө, Тэмка, Нарансолонго гурав. Жүжигчин Г.Нарансолонго, З.Онон хоёр сайн найзууд, Х ТҮЦ хамтлагт байхаасаа дотно найз байсан болохоор П.Идэржавхлангийн эхнэрийг “Эмоци”-д нэгдэхэд гайхах хүн гарахгүй. Ооноо хэдийгээр Х ТҮЦ хамтлагийн ах эгч нартаа тусалж дэмжлэгт баярлаж байгаагаа илэрхийлж байгаа ч “Эмоци”-д орох эхлэлээ тавьж байх шиг.
Discussion about this post