Хэрэглэгчийн Удирдлагын Академийн УЗ-ийн дарга, Дундговь аймгийн Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлийн дэд тэргүүн Д.Тогтохбаяр Дундговь аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлж төрсөн нутгийнхаа хөгжил цэцэглэлтийг нэмэгдүүлэхэд Нийслэл хотод суугаа нутгийн иргэд Аж ахуйн нэгж байгууллагуудын идэвхитэй оролцоо хандлагыг нэмэгдүүлэх зорилгоор Хамтын ажиллагааны гэрээ байгуулж, Аймгийн Засаг дарга Ц.Мөнхбаттай гарын үсэг зурж батламжиллаа. Энэхүү санамж бичигт: Дундговь аймгийн 80 жилийн ой угтаж 8000 мод тарьж төгөл байгуулах, Дундговийн брэнд болсон тааны амттай мах айраг цагаан идээг ченжийн зах дамжуулахгүйгээр УБ-ын Аминхүнс захад хямд үнээр хэрэглэгчдийн гарт хүргэх, Оточманал ХХК ны төслийн хүрээнд тус аймгийг үхсэн малын сэг зэмгүй анхны аймаг болгох, Хэрэглэгчийн Удирдлагын Академийн хөтөлбөрөөр Төрийн захиргааны удирлага Бизнесийн удирлагын мэргэшүүлэх сургалтанд хөнгөлөлттэй үнээр сургаж хүний нөөц бэлдэх зэрэг олон чухал асуудал тусгагдсан байна.
Discussion about this post