Манай улстай хил залгаа ОХУ-ын Бүгд Найрамдах Саха (Якут)-д 178 ойн гал түймэрт 1,507,015 га талбай, мөн Эрхүү мужид 27 ой, хээрийн түймэр гарч 111,629 га талбай шатлагад өртөөд байна. Түймрийг унтраахаар 8750 хүн, 1514 автомашин техник, 26 нисэх онгоц ажиллаж байна. Ойн түймэр манай улсын хилээс 850 орчим км-н зайтай асаж байна.
Discussion about this post