ХУДАЛДАА ХИЙХ ЭРХ БҮХИЙ ТЭМДЭГТ. Манжийн эрхшээлийн үед манжийн амбан захиргаанаас Монгол нутагт худалдаа наймаа хийх хятад, орос худалдаачдыг хөхүүлэн дэмжиж байв. Тэдэнд арилжаа хийх зөвшөөрлийн худалдааны тэмдэгт олгож байсан аж. Уг тэмдэгт мод гурван талдаа Монгол, хятад, төвд бичээстэй ба монгол бичээст “Хотон сумын занги, түшмэд нарын иргэн ба орос нар лугаа харилцан худалдаалах цагт авахаар одож, авалцан өгөхийн тэмдэг” хэмээн бичжээ.
XVII-XX зуун
Хэмжээ: 7 х 38 см
Жин: 700 гр
Эх сурвалж: Монголын Үндэсний музейн шилдэг үзмэрийн дээжис, Улаанбаатар: 2018, 277.
Discussion about this post