Увс, Хяргас, Үүрэг нуурын хөвөөнөөс 68 тн хог ачиж зайлуулсан байна. Энэхүү хог хаягдал нь өнгөрсөн 7 дугаар сарын 10-18-ны хооронд буюу наймхан хоногийн хугацаанд цугларсан хог хаягдал аж.
Энэ хугацаанд Увс аймагт 4376 автомашинтай 19460 аялагч ирсэн гэнэ.
Энэхүү тоон мэдээллийг улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын бүсэд нэвтэрсэн иргэдээс хураасан тасалбарын тоогоор болон гэрээгээр ачуулсан хог хаягдлын хэмжээг үндэслэж гаргасан байна.
Discussion about this post