Туул голд сэлж байсан иргэн өнгөрөгч тав дахь өдөр /2021.08.06/ хортой могойд хатгуулж нас баржээ. ХУД-ийн 15-р хороонд байрлах Маршалын гүүрний орчимд усанд сэлж байсан хүн хортой могойд хатгуулжээ. Тэр иргэн могойд хатгуулсанаа тухайн үед нь мэдээгүй. Харин өрөөсөн гар нь хавдаж улмаар ГССҮТ-д хүргэгдсэн боловч хатгуулсан гарыг нь тайрахаас өөр сонголт үлдээгүй байна. Гэвч хор бүх биеэр нь тархсан байсан учир тэрээр хордлогыг даалгүй нас баржээ.
ЦЕГ: Цагдаагийн байгууллагад ГССҮТ-ийн гар сарвууны тасгаас /2021.08.06/ өдөр 19:27 минутад могойд хатгуулсан иргэн нас барсан гэдэг дуудлага ирсэн. Амь хохирогч 40 настай “Б” нь энэ сарын 02-ны өдөр зүүн гарын шуу хэсгээр могойд хатгуулж, ГССҮТ-ийн гар сарвууны тасагт хэвтэн эмчлүүлж байгаад нас барсан бөгөөд уг хэргийг ХУД-ийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна. Богд уулнаас сүүлийн үед хортой могой бууж, хотын орчимд үзэгдэх болсон тул иргэд сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Discussion about this post