ОХУ-ын Бүгд Найрамдах Саха улсын нутагт буюу Якутад өнгөрсөн сарын сүүлчээс өргөн хэмжээний ойн түймэр гарч, их хэмжээний ой, ан амьтад шатаж өртсөн билээ.
Өнгөрсөн долоо хоногт уг түймрийн утаа Улаанбаатар хотыг хоёр өдрийн турш бүрхэж сааралтан байв. Бямба гарагийн өглөө түймрийн утаа дахин Монгол Улсын нутаг дэвсгэрт орж ирж, Ням гарагийн шөнөөс эхлэн Улаанбаатар хотыг бүрхжээ.
Европын Холбооны агаар мандлыг судлах Copernicus төслийн вэбсайтаас үзвэл Якутын түймрийн утаа ирэх долоо хоногийн дунд хүртэл Монгол улсын газар нутгийн төв болон зүүн хэсгийг бүрхэх төлөвтэй байна.
Энэ видео дүрснээс ирэх өдрүүдийн утааны төлөв байдлыг үзнэ үү.
Discussion about this post