• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

Эрдэнэтчүүд Ерөнхий сайд У.Хүрэлсүх С.Батжаргалыг батламжлахгүй байх гэж найдаж байна

admin by admin
10/30/2020
in Онцлох мэдээ
0
Эрдэнэтчүүд Ерөнхий сайд У.Хүрэлсүх С.Батжаргалыг батламжлахгүй байх гэж найдаж байна

Эрдэнэтчүүд ч Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлсэн амандаа хүрдэг сайн удирдагч, мужык хүн. Арай С.Батжаргалыг батламжлахгүй байлгүй дээ гэж найдаж сууна. 

Аймаг орон нутагт  Иргэдийн төлөөлөгчдийн анхдугаар хуралдаанаа хийж Засаг даргаа ­­­­­­дэвшүүлэвээ. Орхон аймгийн Засаг дарга болохоор хэд хэдэн хүний явсан ч дордсоор нутаг орондоо хамгийн нэр хүнд муутай С.Батжаргал дэвшүүлж байна. Иргэд нь Засаг даргаа сонгохоор удаж байна, нямбай хандах байх аа гэж найдсан ч “сахил хүртээд шал дордохын үлгэр” боллоо.

С.Батжаргал УИХ-ын гишүүн Батлутын  баруун гар, Эрдэнэтийн Засаг дарга байхад нь орлогчоор нь ажилласан. С.Батжаргалыг Д.Батлутын утсан хүүхэлдэй, гарынх аясаар хөдөлж үгээр нь явах чих зөөлөн, нөхөр гэнэ. Тэгсэн мөртлөө ард иргэддээ “хатуу ширүүн”, архи уухаараа овлигогүй гэсэн таагүй яриа гарч сошиал орчинд зураг явж  байна. Өмнө нь Эрдэнэтийн Засаг даргаар Соёлчхүү  нэр явсан ч бүтсэнгүй.

 Д.Батлут УИХ-ын чуулганы хуралдааныг орхин, Орхон аймгийн ИТХ-д өөрийн биеэр ирэн сууж орлогч С.Батжаргалаа дэмжиж Засаг дарга болгосон гэх.

С.Батжаргал гэдэг хүн  Эрдэнэтээ нэр хүнд тааруу, иргэд ам муутай. Хувийн хаус, барилгын захтай, архи уухаараа авиргүй, овлигогүй, “гурван хор хэрэглэнэ” гэгч болдог эр гэнэ. Түүний ХОМ нь “но”-той, Эрдэнэтийн ИТХ-ын анхдугаар хуралдаан дээр АН-ын гишүүдийн асуултад хариулж чадахгүй, гацаж суусан. Алдыг аваад дэлэм дээр гэж, Эрдэнэтийн 23 төлөөлөгч дотроос С.Батжаргалаас өөр хүн алга уу гэж чамлаж байна. С.Батжаргал Эрдэнэт хотын А зэрэглэлийн хэд хэдэн газрын наймаанд нэр холбогдсон гэдэг.

Орхон аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа Д.Батлут дарга нэг дор 139 байр тараасан. Энэ үйлдэл нь улсад 8.3 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэлцдэг. Эрх мэдэлдээ дулдуйдсан Д.Батлут  орон нутгийн өмчийн 139 ширхэг байрыг өөрийн ойр тойрны хүрээлэл, намын нөхөд, Иргэдийн хурлын төлөөлөгчдийн ар гэрт тараан олгосон. Хамгийн түрүүнд Д.Батлут нь өөрийн нэр дээр байр авахаас гадна Засаг даргын орлогч С.Батжаргал өөрийн төрсөн ах болох С.Батдорж (Бизнесмэн, Үл хөдлөх гэрчилгээний дугаар Ү-2101021679, Авсан байр 1-21-61 тоот)-ийн нэрээр байр авсан байдаг.

Энэ тухай сурвалжлахаар төвөөс ирсэн сэтгүүлчээс зугтаж, арынхаа амралтын өрөөнд нуугдаж тоглосон удаатай. Юутай ч “энэ хошууны булайг уудалбал далай далай” гэж гардаг шиг С.Батжаргалын тухай шүүмжилбэл нэлээн “юм” гарна. Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Миний багт хулгайч байх ёсгүй. Улсын их хурал, аймаг, шат шатандаа олигархи хүмүүсийг гаргахгүй гэсэн. Хэн нь хулгайч вэ гэдгийг Ард түмэн мэддэг болсон.  Хувийнхаа эрх ашгийг эх орны эрх ашгаас дээгүүр тавьдаг хүн хэрэггүй. Хувийн бизнесээ хийгээд л амьдар” гэсэн нь Эрдэнэтийн шинэхэн Засаг ноёнд хаяглаж зориулсан үг хэлтэй. Эрдэнэтчүүд ч Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлсэн амандаа хүрдэг сайн удирдагч, мужык хүн. Арай С.Батжаргалыг батламжлахгүй байлгүй дээ” гэж найдаж сууна.

УИХ-ын гишүүн Д.Батлут зүтгүүлж, хүчээр дарга болголоо. Уг нь бодлогоо ярьдаг, ажил хийдэг, хүн Засаг дарга болохоос хэн нэгэн хөтөлж дарга болдоггүй. Хамгийн жин дарах хүнээ дэвшүүлэхгүй, сошиал орчинд нэр хүнд муутай хүнээ зүтгүүлж томилсон нь Эрдэнэтчүүдийн эхний алдаа гэлтэй. Ажиллуулбал араас нь их асуудал гарна гэж сууна.

Previous Post

300 мянган худалдаачдын төлөөлөл тэргүүнээрээ Т.Энхсайханыг сонголоо

Next Post

“Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал Хоохойн Бадамсүрэн Канадад сурдаг охиныхоо төлбөрт үйлдвэрээсээ 103 сая төгрөг шилжүүлжээ

Next Post
“Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал Хоохойн Бадамсүрэн Канадад сурдаг охиныхоо төлбөрт үйлдвэрээсээ 103 сая төгрөг шилжүүлжээ

"Эрдэнэт үйлдвэр"-ийн захирал Хоохойн Бадамсүрэн Канадад сурдаг охиныхоо төлбөрт үйлдвэрээсээ 103 сая төгрөг шилжүүлжээ

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • ИХ НАРАН УЛСАД
  • ХҮҮХДЭЭ АСРАН ХАМГААЛАХ ҮҮРГЭЭ БИЕЛҮҮЛЭЭГҮЙ ХҮНД ЯЛ ОНОГДУУЛАВ
  • Нийслэлийн таван дүүргийн 20 байршилд 15 нэр зүйлийн 321 мянган цэцэг суулгана
  • ТАТВАР, НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАГЦ ХУУЛИЙН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН МЭДҮҮЛНЭ
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.