Холливудын одд Жонни Депп 2015 онд өөрөөсөө 23 дүү жүжигчин Амбер Хердтэй гэрлэсэн. Тэд 2017 онд салж, Амбер Хөрд, Жонни Деппээс салсныхаа дараа салалтын тэтгэмж болгож авсан 7 сая доллар авсан. Амбер Хөрд энэ мөнгөө Лос Анжелес хотын хүүхдийн эмнэлэг болон Америкийн иргэний эрх чөлөөний холбоонд хандивлана хэмээн мэдэгдэж байсан юм. Гэвч дээрх хоёр байгууллагын тухайн үеийн дансны хуулгыг шалгахад дээрх мөнгө орж ирээгүй байжээ. Жүжигчин бүсгүйн энэ мэт худал хэлсэн зүйлс нь шүүх танхимд түүний эсрэг ашиглагдсан бөгөөд шүүгчид энэ удаад Жонни Деппийн талд заргыг шийдсэн байна. Жонни энэ үйл явдалд ихэд сэтгэл хангалуун байгаагаа мэдэгдэж, цаашид экс эхнэрийнхээ худлаа хэлсэн, өөрийг нь хуурч байсан олон баримтыг дэлгэх болно хэмээн ярьжээ. Жонни Деппийн өөрөөсөө 23 дүү насаар дүү бүсгүйд хөл алдан гэрлэсэн энэ гэрлэлт нь нь хувийн амьдрал, уран бүтээл, карьерт нь сөргөөр нөлөөлж, нэр хүнд нь ихэд унасан юм.
Discussion about this post