• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

Нам доторх анхны томилгоогоо зүтгүүлсэн Л.Оюун-Эрдэнийн хүн залуучуудын байгууллага дээрээ уналаа

ТАНЫ МЭДЭЭ МЭДЭЭЛЛИЙН ТАЙЗ

admin by admin
07/29/2021
in Онцлох мэдээ
0
Нам доторх анхны томилгоогоо зүтгүүлсэн Л.Оюун-Эрдэнийн хүн залуучуудын байгууллага дээрээ уналаа

У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан тэргүүтэй хөдөөний залуус “хотын” гэгддэг М.Энхболдын фракцийг унагасан цагаасаа хойш гурван жилийн турш амар сайхан амьдарч, албан тушаалын оргилд гарах шиг боллоо. Дотоодын дайснаа нам дарж, “салан тусгаарлалтгүй” явсан амар жимэр цаг эцэслэж байгаа бололтой.  Гэвч одооноос буюу намын даргын Л.Оюун-Эрдэнийг Япон явсан цагаас эхлээд МАН-ын дотоодод жинхэнэ асуудал үүсч эхлэв бололтой. Ярсхийтэл гар өргөж, 100 хувийн саналаар сонгодог, сонгогддог цаг улирч байна.

Өчигдөр МАН-ын хувьд стратегийн маш чухал “фронт” болох НАМЗХ-ын Удирдах зөвлөлийн хурал болсон. Учир нь У.Хүрэлсүхийн хүргэн асан, зээгийнх нь эцэг, НАМЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Пүрэвдагва НИТХ-ын төлөөлөгч, намын газрын дарга зэрэг албан тушаалд очсон тул өчигдөр түүний орны хүнийг тодруулсан. Удирдах зөвлөлийн хуралд одоогоор эзгүй байгаа Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ бодлогоор Б.Золбадралыг дэвшүүлжээ. Гэтэл залуучууд нь гаднаас шууд хаалга өшиглөн  орж ирсэн түүнийг дургүйцэж, НАМЗХ гэдэг байгууллага үүх түүхтэй, тогтсон мерит зарчимтай хэмээн намын бодлогыг сөрсөн байна. Ингээд Удирдах зөвлөл дээр санал хураахад залуус нь олноороо тас эсэргүүцэж намын дарга Л.Оюун-Эрдэнийн зүтгүүлсэн хүнийг унагажээ. Саналын хуудсыг тоолоход Удирдах зөвлөлийн 40 гишүүний ердөө 14 нь Б.Золбадралыг дэмжиж, үлдсэн 26 нь намын даргынхаа хүнийг сөрж унагажээ.

Энэ бол үндсэндээ намын дарга болон удирдлагуудын бодлогоор дэвшүүлсэн хүний зоригтойгоор унагачихлаа гэсэн үг. Энэ нь дээр өгүүлсэн шиг М.Энхболдыг татаж унагах үйл явцаас хойш Ардын намын аль ч шатанд гараагүй цочир үзэгдэл. Ингээд зогсохгүй хүчийг мэдэрсэн НАМЗХ-ны залуус дотроосоо Э.Очирбаярыг нэр дэвшүүлж, санал хураалтад оруулах гэсэн боловч УИХ-ын гишүүн, НАМЗХ-ны Ерөнхийлөгч Н.Учрал болон намын удирдлагууд нь уг саналыг дэмжээгүй байна. Өөрөөр хэлбэл, намын удирдлагуудын бодлогоор дэвшүүлсэн Б.Золбадрал ч, НАМЗХ-ны залуучуудын мерит зарчмаараа зүтгүүлсэн Э.Очирбаяр ч хаа хаанаа дэмжигдэхгүй асуудал мухардалд оржээ.

Ингээд дарга нар болон залуусынхаа дунд ацан шалаанд орсон Н.Учрал дотроосоо томилно гэсэн үгэндээ хүрэхийн тулд арга ядахдаа НАМЗХ-ны хяналтын хорооны дарга Оргилыг нэр дэвшүүлж, Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр томилуулжээ. Мөн УИХ-ын гишүүн Н.Учрал өөрийн туслах Галсан, УЗ дээр унасан Б.Золбадрал нарыг нарийн бичгийн даргаар тус тус томилуулжээ.

Ардын нам дотор намын дарга маш хүчтэй нэр нөлөөтэй, босоо удирдлагатай. Даргын гаргасан бодлогыг намын үүр хүртлээ нүдээ аниад л шууд, 100 дэмждэг нам. Гэтэл нам доторх анхны шахуу томилгоогоо зүтгүүлсэн Л.Оюун-Эрдэнийн бодлого дөнгөж залуучуудын байгууллага дээрээ л бүдэрчихлээ. Энэ юуны дохио вэ.

Ийнхүү овоо нэг хэрүүл, уруулаа дарж ядан байсан НАМЗХ-ны залуучууд дахин хоёр хуваагдах үүд хаалга нээгдэв. Тун удахгүй НАМЗХ-ны Бага хурал болно. Сая томилогдсон нөхрийг Бага хурлаасаа жинхэлнэ. Гэвч туршлагагүй, гаднаас шууд ирсэн хүнийг дэмжихгүй гээд өнөөдрийнх шиг залуучууд нь гэдийчихвэл Н.Учрал ч яаж ч чадахгүй. Энэ янзаараа НАМЗХ-ны Бага хурал ихээхэн галтай, залуучуудын халуухан эсэргүүцэлтэй болох тал руугаа явчихлаа.

Таван жилийн өмнөх Ардын намын бужигнаан Засгийн газраасаа эхлээд УИХ, нийслэл, орон нутаг, НАМЗХ гээд залуучуудын байгууллага дээрээ ирээд дуусч байсан. Тэгвэл энэ удаад НАМЗХ-ноос эхлэх гэж байна. Хэрвээ ийм тэсрэлт болвол нийслэл, орон нутаг болон намын шат шатанд ажил, албан тушаалд очиж чадаагүй залуучуудын дургүйцэл шууд ил гарна. Үүн дээр нь намын удирдлагуудтайгаа таарамжгүй байгаа УИХ-ын гишүүд, зарим аймгийн намын хорооны дарга нар уухайн тас хүч түрээд ороод ирнэ. Ингээд Ардын намын шинэ “зовлон” эхэлж, Монголын улс төр бужигнаж мэдэх юм.

Previous Post

Харригийн охин хааны угсаа залгамжлах 8 дахь хүн боллоо

Next Post

ТОКИОД ИЛРЭХ КОВИДЫН ТОХИОЛДОЛ ЭРС НЭМЭГДЖЭЭ

Next Post
ТОКИОД ИЛРЭХ КОВИДЫН ТОХИОЛДОЛ ЭРС НЭМЭГДЖЭЭ

ТОКИОД ИЛРЭХ КОВИДЫН ТОХИОЛДОЛ ЭРС НЭМЭГДЖЭЭ

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • Дэслэгч Д.Ганзориг “Онцгой байдлын албаны анхны сайдын нэрэмжит шагнал” хүртлээ
  • Онцгой байдлын албыг орчин үеийн мэргэжлийн байгууллага болгон хөгжүүлэхийг бүх талаар дэмжинэ
  • Г.Амарсайхан: Намайг 8 сар суугаад гарч ирэхэд 7 хүн нас барсан, бүгд тараад явчихсан байсан. Гарсан сургаар бүгд эргээд ирсэн
  • Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад төрийн айлчлал хийнэ
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.