Энэ жил Хятадад гарсан хоёр кино энэ чиглэлийн хамгийн том хэв хэмжээг гажаав. Тэд цээж дэлдэх эх оронч үзэл, эсвэл дэглэлттэй машин хөөх үзэгдлийн оронд сая сая эмэгтэйчүүдэд танил болсон асуудлуудыг дэлгэцээр нэг хадаажээ.
Энэ жил Хятадад хамгийн их ашиг орлого олсон “Сайн уу, ээж ээ” кино бол ээж, охин хоёрын ээдрээт холбоог харуулсан инээдмийн уран сайхны кино юм. Дотоодын билетийн борлуулалт 840 сая долларт хүрч нэрт хошин жүжигчин Жиа Лингийг анх удаа дэлхийн хамгийн өндөр орлоготой гоцлол эмэгтэй кино найруулагч болгосон байна.
Мөн Инь Руоксиний найруулсан “Эгч” кинонд гэр бүлийн үүрэг хариуцлага, ажил мэргэжлийн хүсэл эрмэлзлийн хоорондох байнгын тэмцлийн талаар заримдаа ууртай, ихэнхдээ бүүдгэр ч баясгам дүр зураг, мэдрэмжийг үзэгчдэд хүргэв. Бага төсвөөр бүтсэн энэхүү драм төрлийн кино 133 сая гаруй долларын орлого оруулжээ.
Тэд хамтдаа хятадын арилжааны кинон дээр ихэвчлэн гардаг нэг хэмжээст эмэгтэй дүрээс татгалзаж, дэлхийн хамгийн том кино зах зээлийг эзлэн авахад юу хэрэгтэй байгааг хүчтэй эрэлхийлж байсан юм.
Хэдийгээр эрх баригч коммунист нам соёлынхоо цэнзүүрийг чангалж, заримдаа Хятадын шилдэг эмэгтэй найруулагчдаас зайлсхийж, феминист сэдвүүдийг дарангуйлж байсан ч эмэгтэй найруулагчдын эдгээр “завсаргүй” кинонууд зах зээл, үзэгчдийг эргэлзээгүй татаж байна.
Б.Бүжлхамаа Inews.mn
www.nytimes.com
Discussion about this post