А.Сүхбат аварга уран хурц байлдаантай, дайчин иртэй бөх гэж бөхийн ертөнцөд алдартай. Шуурхайн дайчин барилддаг шигээ гэнэт зодог тайлчихсан. Зодог тайлснаар хувийн бизнес эрхэлж яваад 2016-2020 онд төрөлх Төв аймгаа төлөөлөн УИХ-д сонгогдсон. Унаган багын хүмүүжил, басхүү үнэдэсний бөхийн дэмжээнд уламжлалаа даган “хатаагдсан”-ынх зарим нэг шинэ улстөрчид “онигоо”-нд орж шившгээ дэлгэсэнгүй. Авлигын эсрэг, байгаль орчны талаар голчлон дуугардаг гишүүн байсан. Анх УИХ-д нэр дэвшүүлсэн МАН нь дахиж 2020 онд нэр дэвшүүлсэнгүй, А.Сүхбат аварга буцаад хувийн бизнесээ эрхэлж байгаа. Сүүлийн үед хоёр хүүгийнх нь ээж Н.Гарамханд “А.Сүхбаттай амьдрах шийдвэрийг би гаргасан, салах шийдвэрийг ч би гаргасан” гэсээр салж одов. Харин А.Сүхбат аварга хариулсангүй, хэвлэлийнхэн олон нийтээс холуур нам жим амьдарч байна. УИХ-ын гишүүний албаа өгснөөс нэг зураг цахимд оруулсан нь энэ.
Discussion about this post