Залуу жүжигчин Б.Мишээл “Орчлон” дунд сургуулийг төгсөж, СУИС-д жүжигчин мэргэжлээр сурч төгссөн. Оюутан байхдаа “Голланд сарнай” кино, “Никитон”-ы Батчулууны “Үүлэн үст” дууны клипэнд тоглон олонд танигдсан.
Эмэгтэй жүжигчин бүрийн мөрөөдлийн дүр бол “Ромео Жульетта” жүжгийн Жульеттагийн дүр. Эмэгтэй жүжигчид Жульетта, эрэгтэй жүжигчид Ромео болохыг хүсдэг гэлцдэг. Энэ нь гадаад дотоодын жүжигчин бүрийн дотор нуугдаж байдаг хүсэл гэдгийг олон жүжигчид хүлээн зөвшөөрсөн байдаг.
Юутай ч залуу жүжигчинБ.Мишээлд энэ сайхан боломж тохиожээ. УДЭТ-т “Ромео, Жульетта” жүжгийг шинэчлэн 2015 онд тавьсан. Төрийн соёрхолт Найруулагч Н.Наранбаатар Жульетгагийн дүрд Б.Мишээлийг тоглуулах асар том боломжийг олгож, санал тавьсан байна. Гэвч тухайн үед жүжигчин Б.Мишээл гурван сартай жирэмсэн байсан тул саналыг нь хүлээж авч чадаагүй аж.
Жульеттад тоглож чадаагүйдээ харамсдаг уу гэсэн сэтгүүлчийн асуултад “Би хэдийгээр жүжигчин ч гэсэн, эмэгтэй хүн, эх хүн гэдгээ мартаж болохгүй. Тиймээс хэвлий дэх үрээ нэгдүгээрт тавьсан. Хүүхэд төрүүлнэ гэдэг эмэгтэй хүний хувьд бурхны бэлэг, туйлын аз жаргал шүү дээ” гэж хариулжээ.
Discussion about this post