Үндэсний дуу, бүжгийн “Түмэн эх” чуулгын гоцлол, уртын дууч Г.Бямбажаргал яс сайт яван чангарна гэгчээр 20 шахам жил дуулж, өөрийнхөө авъяасаар олны хайртай дуучин болсон. 1997 онд СУИС-ийн уртын дууны анги төгсөөд “Түмэн эх” чуулгад ажилласан, уртын дуу, ардыг дууг “амилуулдаг” дуучин. Аргагүй биз, Алдарт уртын дуучин Н.Норовбанзад агсны отгон шавь юм чинь…
Увс аймгийн гаралтай дуучин бүсгүй эдийн засагч нөхөртэйгөө хамтарч газар тариалан, мал аж ахуйн чиглэлийн бизнес эрхэлж мал нь 1000 хүрчихсэн, товхийсон амьжиргаатай. Айлын есөн охины нэг Г.Бямбажаргал аргагүй л олон үе тэнгийн охинтой айлд төрж өссөн хүн шиг адтай, ажилсаг, аальтай нэгэн.
Discussion about this post