Хошин үеийн хамтлаг, продакшн болгонд нэг сайхан бүсгүй байж, хааяа хагас нүцгэлэн хүмүүсийн нүд хужирладаг “менежмент” бий. “Х Түц” хамтлагт Туяа, “Маск” продакшнд золоо одоо Солонго, Мөрөөдлийн театрт Баярмаа, “Шилдэг өнгө” продакшинд Хүсэлбаатар, Өлзийхүү хоёрын охин мисс Баярмаа гэхчлэн нүүр царай болсон бүсгүй байдаг. Харин “Х Түц” хамтлагийн мисс А.Туяа, сайхан ч хүүхэн, сайн жүжигчин. Х Түц-ийн тоглолтын жижиг дүрийг сайн чимэглэж чаддаг байсан жүжигчин. Гэвч “Х Түц”-ийн А.Туяагаа тоглолтын бэлтгэлээс байнга хоцорч, тасаллаа гэсэн шалтгаанаар хөөсөн гэдэг. А.Туяа Х ТҮЦ хамтлагт 7 жил ажилласан. Одоо хамтлагаасаа гараад долоон жил боллоо.
Авъяасгүй гэх жүжигчин Алдармаагийн дэргэд мисс Туяа бол “ардын жүжигчин” л гэсэн үг хошин урлаг сонирхогчид үнэлдэг. Оногдсон дүрээ хөөрхөн амилуулж, хөөрхөн царай, сайхан биеэрээ “Х Түц”-эд бас нэгэн чимэг, шигтгээ болдог байсан Туяа сүүлийн үед олон киноны гол дүрд тоглосон. Жүжигчин А.Туяа “Плэйбой” сэтгүүлд таван саяар нүцгэн зургаа авахуулж байсан сайхан бүсгүй. Одоо бол инстаграм од.
Discussion about this post