Зохиолын сайн дуучдын нэг А.Түмэн-Өлзийгийн охиныхоо ааваас салаад хоёр жил шахам болж байгаа. Нөхрөөсөө салсан гэдгээ нуудаггүй ч, яагаад салсан тухайд тайлбар хийдэггүй. Саяхан дуучин А.Түмэн-Өлзий “Охиноо төрүүлээд удаагүй байж. Нялх жаахан охиноо өвөр дээрээ хөхүүлээд л, нэг гараараа машинаа бариад л, хол ойр гэлтгүй маш их явж байжээ Охиноо зургаан сартайд нь тоглолт хийгээд л…Амьдралын төлөө ганцаараа мөн их зүтгэсэндээ.Бодоод байсан мөн их эрч хүчтэй шаргуу уран бүтээл хийдэг байж дээ” гэж санаашрав. Тэгэхээр дуучин А.Түмэн-Өлзий ханьтай, охиныхоо аавтай хамт амьдарч байсан ч өрх толгойлсон бүсгүй шиг амьдралын төлөө зүтгэсэн гэж фэнүүд нь хайрлаж байна.
Дуучин А.Түмэн-Өлзий 2009 онд СУИС-ийг төгссөнөөс хойш чөлөөт уран бүтээлчээр ажиллаж, тасралтгүй дуулж, хүмүүсийн сонсох дуулах дуртай олон сайхан дууг амьдруулсан. МУСТА цолоо нэр төртэй хамгаалж, хэд хэдэн тайлан тоглолт хийчихсэн дуучин. Анх 2013 оны хайр сэтгэлээ ил зарлан тунхаглаж, Э.Амарсанаа гэдэг залуутай нэг гэртээ орсон билээ. Айлын ганц охин А.Түмэн-Өлзий хайртай аавыгаа алдаж, сэтгэл санаа нь гундуухан байх үедээ охиныхоо аавтай фэйсбүүкээр дамжуулан танилцсан гэдэг. Дуучин А.Түмэн-Өлзийгийн хоёр ч төрсөн ах нь бурхны орныг зорьж, айлын ганц охин болон үлдсэн. Одоо ээжийгээ нар сар мэт гэрэлтүүлж үлдсэн амин хайртай ганц охин.
Юутай ч МУСТА А.Түмэн-Өлзий 2014 оны Валентиний өдөр бие давхар гэдгээ зарласан. Харин хайрын баярын өдөр гэгдэх өдөр “Миний амьдралын утга учир, үрийн минь Аав халамжит сайхан ханьдаа бид хоёр нь дэндүү их хайртай шүү. Ханьдаа баярын мэнд хүргэе. Аз жаргалын шатаар хамтдаа улам мацах болноо” гэж сэтгэлээ дэлгэж байсан ч тэр их хайр, итгэлийг хань нөхөр нь даагаагүй бололтой.
Discussion about this post