Өнөөдөр Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газраас Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон, медаль хүртсэн иргэддээ шагнал гардуулах хүндэтгэлийн үйл ажиллагааг зохион байгууллаа.
Төрийн дээд одон, медалийг Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Сэмжидмаа, дэд дарга Г.Мөнхсайхан, Засаг дарга Ө.Сумьяабаатар, Засаг даргын орлогч Д.Мөнхбаатар, Г.Нарангэрэл, Ахмадын хорооны дарга Ж.Намнансүрэн нар гардуулав. Энэ үеэр “Танайд хоноё” нэвтрүүлгийн анхны хөтлөгч, тус нэвтрүүлгийг хамгийн олон удаа хөтөлсөн сэтгүүлч редактор Г.Алтантүрүү Алтан гадас одон гардан авчээ.
Discussion about this post