Унгар улсад болж буй усан спортын Европын аварга шалгаруулах тэмцээний алсын зайн уралдааны 25 км-ын зайд Унгар улсын тамирчин Онон Шөменек дөрөвдүгээр байр эзэлжээ. Унгарын тамирчин Шөменек Ононгийн ээж нь монгол юм байна.
Усанд сэлж 25 км-ыг туулахад их хүч чадал, тэсвэр тэвчээр шаардах нь мэдээж. Дэлхийн шилдэг усанд сэлэлтийн тамирчидтай уралдан 25 километр зайг усан дотор 5-6 цаг тасралтгүй хүч шавхан сэлнэ гайхамшигтай.
Усанд сэлэлтйн 25 км-ын алсын зайн уралдаан олимпын төрөлд ордоггүй. Гэхдээ хамгийн хүнд хэцүү төрөлд тооцогддог. Уралдааны явцад марафоны болон дугуйн тамирчидтай адилхан юм ууж болдог ч уснаас гарч болохгүй дүрэмтэй. Усны марафон гэж ойлгож болох аж. Усанд сэлэлтийн тамирчин Онон урьд нь залуучуудын Европын аваргаас медаль авч байсан. Одоо насанд хүрэгчдийн буюу дэлхийн хамгийн шилдгүүдтэй уралдан, дунд нь цахиур хагалж эхэлжээ. Онон 25 км-аас гадна 10 км-ын зайд мөн уралддаг юм байна.
Монгол наадамд 25 км уралдан ирж амьсгаадан буй сайхан монгол морьдоо хараад хүн бүрийн самсаа шархирдагийн адил 25 км усан дотор уралдаад ирж буй Монгол ээжээс төрсөн Монгол охиноо хараад Монгол түмэн баярлаж, бахархаж, амжилт хүсэж байна.
Discussion about this post