Монголд анхлан очсон зургаан сумочоос одоо хамгийн их алдар цуутай нь Д. Кёкүшюзан Батбаяр. Анх сумод барилдахаар зургаан залуугийн гурав нь оргон зугтааж, гурав нь үлдсэн нь Цэвэгням, Батбаяр, Энхбат гурав. Цэвэгням Японд, Энхбат Германд, харин Кёкүшюзан Батбаяр Монголдоо ирж суурьшин амьдарч байгаа. Д.Батбаяр Япон, Монгол дамнан хоёр ч удаа нүсэр хуримласан авааль гэргий П.Буянбилэгийгээ төрхөмд нь буцааж, дуучин Т.Баясгалантай шинэ амьдрал эхлүүлсэн. Анх Кёкүшюзан, Баясгалан хоёр УИХ-ын гишүүн С.Баярцогтын ажлын өрөөнд танилцсан гэдэг. С.Баярцогт гишүүн өөрөө ч мэдэлгүй сумоч Д.Батбаяр, дуучин Т.Баясгалан хоёрын “хайрын зууч” болчихсон. Зодог тайлахаас нь өмнө танилцсан тэд хайр сэтгэлийн харилцаагаа ихэд нууцалж, тэр хоёрыг хэн ч танихгүй Солонгост голдуу болздог байсан гэдэг. Кёкүшю гэдэг нь монголоор бүргэд гэсэн үг болохоор сумочин байсан Батбаярын ар гэрийнхэн, дуучин Т.Баясгалан ч бүргэд шүтдэг. Сумоч Батбаяртай нууцаар уулздаг байх үедээ Т.Баясгалан найзууддаа “Манай найзыг Бүргэд гэдэг, одоохондоо гадаад амьдардаг” гэж үе үе хэлдэг байсан нь Кёкүшюзаныг л хэлж байж гэж найзууд нь хожуу ойлгосон гэдэг. Кёкүшюзаны “Кёкүшю” цамхгийн хананд байдаг шөнийн гэрэлд харанхуй болохоор бүргэдийн дүрс гялалздаг. Дуучин Т.Баясгалангийн ажлын ширээн дээр цутгамал бүргэд байдаг. Энэ удаа бүргэд Кёкүшюаны хөөрөгний дайлан дээр оёулж, “заларчээ”. WWW.TAIZ.MN
Discussion about this post