Увсын театрт насанд хүрээгүй байхдаа ажилд орж чамлахааргүй удаан дуулсан Лодойн Банзрагч гэх дуучин хүү Улаанбаатарт ирж, СУИС-д сурсан нь ёстой л нүдээ олсон сонголт болсон. СУИС-ийг төгсөөд өөрийнхөө амьдаа Банзрагч агсны дууг сэргээж “Алтан шар зам”, “Сүүн цагаан сэтгэл” дуунуудыг нь дуулсан нь амжилттай болж, алдарч дуучин Банзрагчийгаа үгүйлсэн настнууд “дууриамал” Банзрагчийг шууд шүтэж, анхны тоглолт нь бөхийн өргөөнд болоход билет нь олдохгүй шаглагдаж байсан. Лодойн Банзрагч, Банзрагч агсны 300 гаруй дуунаас 80 дууг нь шилж сонгон дуулж, “Эргэн санах аялгуу” тоглолтоо хийсэн нь тэр. Энэ тоглолтын гол үзэгчид нь 1970-80 онд “брэнд” болсон дуучин Банзрагч агсныг үгүйлсэн ахмад настнууд байсан билээ. Ингээд Лодойн Банзрагч гэдэг хүү торох, зовох юмгүй тоглолтоо хийж, өөрийн гэсэн сонсогчидтой болсон. Тэгэхдээ Лодойн Банзрагч яав ч муу дуучин биш, ямар ч дууны донжийг нь олоод сайхан дуулчихдагт нь хүмүүс дуртай. Ардын дуу болтлоо андуурагддаг “Хөх торгон дээл” дууг хэмнэл гаргаж, хүрээ маягаар дуулсан нь хүмүүст хүрсэн. Энэ дууныхаа клипэнд тэр үед нүцгэлэн сенсаци тарьж, ид олны анхааралд байсан жүжигчин Р.Анхнямыг тоглуулсан билээ. Лодойн Банзрагч ч жүжигчин Анхнямд битүүхэн санаархан нүд унагаж явдаг байсан гэдэг. Тэр үед залуу жүжигчин Р.Анхнямыг “Салхи Дамбий”-тай холбодог байсан. “Салхи Дамбий” Бямбацогт, жүжигчин Р.Анхням, дуучин Лодойн Банзрагч нар санаа нийлж хөдөө орон нутгаар сар гаруй явж тоглосон. Тэр үед “Салхи Дамбий” саад болоогүй бол дуучин Лодойн Банзрагч, Анхнямыг аваад суучихсан цайгаа чануулаад сууж байх ч байсан юм бил үү. Гэхдээ хэн хэн нь гомдолгүй. Дуучин Лодойн Банзрагч Увсын театрт хамт ажиллаж байсан бүсгүйтэй гэрлэж, хүүтэй болсон. Анхням дасгалжуулагч Баярсайхантай хамтын амьдралаа эхлүүлж, хэн нь тус тусынхаа замаар аз жаргалтай яваа. WWW.TAIZ.MN 2013 он
Discussion about this post