Дуулсан дуунаасаа илүү өтгөн хөмсгөөрөө илүү олны сонирхлыг татаж хошин урлагийнхны идей болж чадсан дуучин бол Намсрайноров. Уг гарал нь Увс аймгийнх гэдэг ч Төв аймагт харъяалагдах мянгат малчны хүү гэдгээр нь хүмүүс илүү мэднэ. Цэргийн албаа хашиж ирээд хожуухан дээд сургуульд сурч дуучин болсон тэрээр зарим нэг дуучдыгаа бодвол эр хүний хатуужил тэсвэр тэвчээрийг илүү мэдэрч, түүнийгээ ч амьдрал дээр хоёр ч бие даасан тоглолтоо хийсэн. Дуучин болохоосоо өмнө хүнд авто осолд орж, юун дуучин болох хөл дээрээ босож чадах уу, үгүй юу гэсэн хүнд проблемтэй тулгарсан. Гэсэн ч хөл дээрээ зогсож та бидний хайртай дуучин болсон билээ. Намсрайноров анх эхнэрийнхээ ажилладаг цайны газарт өдөр бүр орж үйлчлүүлсээр байгаад ханиа болгож авсан гэсэн бяцхан түүхтэй. Харин саяхан эхнэрээ дагуулан СУИС-ийн ойролцоо байдаг цайны газар эхнэртэйгээ хоол идэнгээ эндээс насны ханиа олж авсан гэж бяцхан дурсамж ажилчдад нь ярьж, хуучнаа дурсаж яваагаа хэлээд гарсан гэнэ. WWW.TAIZ.MN
Discussion about this post