Монголд уул уурхай тэргүүлэх чиглэл болж, 1000 малчнаас илүү нэг лицензтэй хүн аз нь шовойвол тэр дороо тэрбумтан болдог. Уул уурхай, алт дагасан бизнесмэнүүд уул уул ухснаа цайруулах гэж Төвөд лам залж засал хийлгэх, гэгээнтнийг урьж “араа даалгах” сонирхолтой байдаг. Тиймээс Очирваань хайрхны тахилгын үеэр “МАК” компани Наро ванчинг гэгээнтэнг хувийн онгоцоороо аваачин, засал ном хийлгэсэн. “МАК”-ийн Цэлмүүн ч Наро ванчин гэгээний ойр хавиар эргэлдэмтгий гэдэг.
Мөн Заамарын алтны “Илт гоулд” компанийн эзэн Байгальмаа охинтойгоо Гэгээнтэнг нийлүүлчих гэж их хичээсэн хэмээн хүрээний хүүхнүүд, тэр тусмаа уул уурхайгаар хөлжигдсийн хооронд хов яриа гарсан удаатай. Энэ жил нас нь 28 хүрсэн царайлаг гэгээнтэн сонголтоо хийж, өөр нэг уул уурхайн компаний захирлынд хүргэн оржээ. Гэнэн сахилтай, эхнэр хүүхэдтэй болох эрхтэй гэгээнтэн өмнө нь жүжигчин Б.Батмаатай багагүй хугацаанд амраглаж болзсон гэдэг. Жүжигчин бүсгүй номын мөр хөөсөн лам хуврагт тохирохгүй санагдсан уу, уул уурхайн компаний эзний ганц охинтой дэр нэгтгэж, оны өмнө хүүтэй болсон аж. Наро ванчин гэгээний хадам аав “Хишиг Арвин индустриал” ХХК-ны эзэн Б.Хишигдорж. Дэд захирал нь одоо хоёр АН-ын нэг дарга нь болчихоод байгаа Майнбаярын Тулгат.
“Хишиг Арвин индустриал” компани Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны Хүн амын хөгжлийн газрын мэргэжилтэн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дуу хоолой болсон Б.Болороо бүсгүйн нөхрийн амь насны хэрэгт холбогдож, таагүй байдлаар олноо танигдаж байсан. Одоо хийлч Дээгийгийн нөхөр Лейтоны компанитай хамтарч уул уурхайн салбарт амжилттай ажиллаж яваа.
Б.Хишигдорж захирал Х.Ариунзаяа гэдэг ганц охинтой. Гэгээнтэний хадмын эрхэлдэг “Хишиг Арвин индустриал” ХХК нь Эрдэнэс Таван Толгойн Баруун, Зүүн цанхи, Саусгоби Сэндсийн Овоот толгой, Оюутолгойн далд уурхай зэрэг томоохон уул уурхайн төслүүдэд олон улсын стандарт, шаардлагын дагуу гэрээт олборлолтын болон дэд бүтцийн ажил хийж гүйцэтгэдэг. Мөн автозам, нисэх буудлын зам, орон сууц, эмнэлэг зэрэг зам, барилга, дэд бүтцийн чиглэлд үндсэн болон туслан гүйцэтгэгчээр ажилладаг. 2020 оны 1-р сарын байдлаар 2200 орчим ажилтан, 800 гаруй техник, тоног төхөөрөмжтэй үйл ажиллагаагаа явуулдаг аж.
Discussion about this post