Дандар баатрын Сүнээ буюу Б.Сүндэръяа сүүлийн хэд хэдэн өдөр ойр ойрхон цочир сонин пост оруулав. Өөрийг нь ресторанд алгадаж, бэлгийн дарамтанд оруулсан, найз охинтой нь гурван жил дотно харилцаатай байгаа УИХ-ын гишүүн, тэрбумтны тухай учир битүүлэг пост оруулсан. Гэтэл “Мах алга” гэхээр “юун гуя” гэсэн онигоо шиг явдал болж УИХ-ын гишүүн Ц.Анандбазар “Би Сүндэръяаг танихгүй, уулзаж байгаагүй” гэж мэдэгдэл гаргалаа.
Энэ нь Сүнээ буюу Б.Сүндэръяагийн эгдүүцлийг төрүүлсэн бололтой, өчигдөр орой “лайв” хийлээ. Ингэхдээ Б.Сүндэръяаг шүүх цагдаад өгч шалгуулна гэсэн эрхэм дансных нь хуулгыг харж, тохирох санал тавьсан аж. Энэ саналаас Б.Сүндэръяа татгалзжээ. Мөн Сүнээг мөнгөн бус аргаар барьцаалж, заналхийлж байсан. Яг тийм аргаар барьцаалагдсан, маш олон хүчирхийлэлд өртсөн охид гарч ирсэн гэж сая ярилаа. Энэ нь батлагдвал мэдэгдэл хийсэн гишүүн эвгүй байдалд орж магадгүй.
“Сод Монгол” группийн босс Ц.Анандбазар Москвад Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургууль төгссөн орчуулагч, яруу найрагч хүн. Сүүлийн 20 жил бизнес эрхэлж байгаа. Том хүү золгүй байдлаар бусдын гарт алдсан. УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын гэргий Бямбасүрэн Монголын сайхан бүсгүй тэмцээнд амжилттай оролцсон мисс бүсгүй. Анагаахын дээд сургууль эмч бүсгүй УИХ-ын гишүүн Ц.Анандбазараас 10 насаар дүү. Мисс эхнэртэй, тогтсон амьдралтай, тэрбумтан, төрийн түшээ, балетчин Сүнээ хоёрын хэний зөв буруу болохыг шүүхийн байгууллага тогтооно биз ээ.
Discussion about this post