• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

Суэцийн сувгаас жилд 6 тэрбум орчим ам.долларын орлого олдог

admin by admin
03/29/2021
in Гадаад мэдээ
0
Суэцийн сувгаас жилд 6 тэрбум орчим ам.долларын орлого олдог
Golden-class ангиллын дэлхийн хамгийн том чингэлэг тээврийн хөлөг онгоц болох Ever Given мягмар гарагаас хойш Суэцийн сувгийн хөдөлгөөнийг хааж, түгжрэл үүсгээд байгаа билээ.
Тус хөлөг Египетэд болж буй хүчтэй салхи, элсэн шуурганд цохиулсны улмаас жолоодлогоо алдаж, Суэцийн сувгийн нэг урсгалтай гол артерийн хөдөлгөөнийг диагоналдан хааж, гацаад байгаа юм.
150 жилийн түүхтэй Суэцийн сувгаар өдгөө дэлхийн далайн тээврийн 10 орчим хувь дамжин өнгөрдөг бөгөөд тэр дундаа эрчим хүчний түүхий эд /нефть, LNG/ Ойрхи Дорнодоос Европ руу тээвэрлэх гол зангилаа юм. Газар дундын тэнгис, Улаан тэнгисийг холбосон Суэцийн сувгийг товчоор Атлантын далайгаас Энэтхэгийн далай руу хамгийн хурдан тээвэрлэлт хийх боломж олгодог маршрутын хаалга гэж тодорхойлж болох юм. Тиймээс дэлхийн худалдаа, тээвэр логистикийн цөм цэг болон хөгжсөн нь гайхах зүйл биш билээ.
1869 онд Суэцийн сувгаар өдөрт 3 хөлөг онгоц даммжин өнгөрдөг байсан бол өдгөө өдгөө энэ тоо 50 болон нэмэгджээ. 150 жилийн түүхэн хөгжлийнхөө явцад суваг 240,000 тонн даацтай супер танкеруудыг нэвтрүүлэх хүчин чадалтай болж өргөжсөн байна. Суэцийн сувгийн захиргаа (SCA) -ны мэдээлж байгаагаар 2020 онд тус сувгаар дунджаар 19 мянга орчим хөлөг онгоц дамжин өнгөрсөн бөгөөд цэвэр жин нь 1.17 тэрбум тонн байжээ.
Ойролцоогоор тооцоолсноор өдөр бүр Суэцийн сувгаар баруун тийш чиглэсэн 5.1 тэрбум доллар, зүүн тийш чиглэсэн 4.5 тэрбум долларын ачаа бараа дамжин өнгөрдөг байна. Харин Египет улс Суэцийн сувгаар дамжин өнгөрч буй ачаа тээвэр, хөлөг онгоцуудаас жилдээ 6 тэрбум орчим ам.долларын орлого олдог аж. Сувгийн хөдөлгөөн хаалттай байх 7 хоног тутамд тус улс 115 сая ам.доллар алдана.
Германы Мюнхен хотод төвтэй Европын үндэстэн дамнасан санхүүгийн конгломерат Allianz SE тооцоолсноор:
Суэцийн сувгаар дамжин өнгөрөх хөлөг онгоцны хөдөлгөөн хаалттай байх долоо хоног бүр дэлхийн худалдааны жилийн өсөлтийг 0.2-0.4 пунктээр бууруулах юм байна. Энэ нь ойрцоогоор суваг хаалттай байх долоо хоног тутамд дэлхийн худалдаа 6-10 хүртэл тэрбум ам.долларын алдагдал хүлээнэ гэсэн үг юм.
Өдгөө Суэцийн сувгийн хөдөлгөөнийг нээх ажил идэвхтэй хийгдсээр байгаа бөгөөд 219 мянган тонн 400 метр урт нүсэр том хөлгийг хөдөлгөх даалгавар өндөр зардал шаардаж буйн дээр тодорхой бэрхшээлүүд тулгарч буйг SCA мэдээлж байна.
Сувгийн хоёр талд 400 орчим хөлөг онгоцны түгжрэл үүсчээ. Энэ үйл явцаас үүдэлтэй цочрол хөрөнгийн биржүүдэд мэдрэгдэж дэлхийн эрчим хүнчний зах зээлд доргилт бий болгож буй WSJ онцолсон байна.
Тухайлбал Суэцийн сувгийн хоёр талд 15 сая баррель нефть агуулсан 10 гаруй цистерн гацаад буйгаас дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ 4 хувиар өссөн байна.
Sarnai Econ
Previous Post

Дуучин Т.Амина Урт цагааны гудамжны хөтлөгч болов

Next Post

Ж.Оджаргал: Зөв менежментээр цар тахлыг хохирол багатай давах боломж байна

Next Post
Ж.Оджаргал: Зөв менежментээр цар тахлыг хохирол багатай давах боломж байна

Ж.Оджаргал: Зөв менежментээр цар тахлыг хохирол багатай давах боломж байна

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • Б.Алимаа: 100 жилийн өмнө төгрөгийг гүйлгээнд гаргасан нь улсын тусгаар тогтнолын дайтай үнэ цэнтэй юм
  • Э.Туул өглөгийн эзэн болов
  • Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа
  • “Монголын төмөр зам”-ын зарим даргыг ажлаас нь чөлөөлөх санал хүргүүлжээ
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.