Амьдралдаа бизнес хийж яваагүй улстөрчдийн хадгаламжинд тэрбум, тэрбум төгрөг байдаг. Харин “Дагдан таргалсан, Цэрмаагийн турсан яг тэнцэнэ” гэдэг шиг цалингийн доод хэмжээ 420 мянган төгрөг, сард 1,1 сая төгрөгийн гэр бүлийн орлоготой хүмүүсээ дундаж гэдэг. Хүмүүс Ерөнхий сайд асан У.Хүрэлсүхийн хөрөнгө, орлогын тухайд хүмүүс ийм тооцоо гаргачихсан байна. ЭНэ талаар УИХ-ын гишүүн асан Г.Уянга “Манай Ерөнхий сайдын 1,7 тэрбумын хадгаламжийн хүүгийн орлогыг ажлын цагт шилжүүлбэл цагт 835 000 төгрөг юм байна. Гэхдээ энэ манай хамгийн том хөрөнгөтөн биш! Үүнээс дээш бас овоо хэд бий!
Тэдний яг эсрэгээр, ингэж өр, хүү төлж байдаг ард иргэд байдгийг тэд мэдэхгүй!
УХНА ИШИГНИЙ ЗОВЛОН МЭДЭХГҮЙ
УХНААГИЙН ХҮҮ АРДЫН ЗОВЛОН МЭДЭХГҮЙ!” гэжээ.
Discussion about this post