Дуучин Т.Баясгалан дуучдын чанар, үнэлэмжийг эрс өсгөн, Нийтийн дууны гүнж гэж өргөмжлөгддөг байлаа. Т.Баясгалан 2009 онд дөнгөж 28 нас хүрч байхдаа МУГЖ цол хүртэн, энэ хүндтэй цолыг хамгийн залуудаа хүртсэн эмэгтэй дуучин болсон. 30 хүртлээ тайзнаас буулгүй шахуу дуулж, олон хит дуу төрүүлснээр Монгол туургатанд алдаршсан МУГЖ Т.Баясгалан хувийн амьдралдаа анхаарч, хоёр хүүхдээ өсгөж байгаа. Тэгэхдээ зүгээр гэрийн эзэгтэй болсонгүй. Барилга, уул уурхай, боловсролын салбарт бизнес эрхэлж ямар ч бизнесмэнээс дутахгүй, том бизнес эрхэлж, томоохон татвар төлөгч, нийгмийн зүтгэлтэн болж байна. Гэсэн ч анх дуучин гэж ард түмэнд танигдаж, олны хүндлэл хүлээсэн болохоор бизнесийнхээ ажлын хажуугаар хийсэн уран бүтээлийг үнэнч сонсогчид, фэнүүд нь чих тавин хүлээдэг. Санхүүгийн эх үүсвэр гэж санаа зовохгүй болохоор дууныхаа клипийг гэхэд кино шиг хийдэг МУГЖ дуучин Т.БАЯСГАЛАН саяхан “ШИЛДЭГ УРАН БҮТЭЭЛ”-ийн концерт хийжээ. Т.Баясгалангийн шилдэг бүтээлийн кино концерт болон ярилцлага ТУН УДАХГҮЙ Монголын үндэсний олон нийтийн телевизээр цацагдахад бэлэн болсон байна.
Discussion about this post