Мэрит зарчим гэдэг нь зүтгэл, ололтоор нь дүгнэх зарчим. Огт зүтгэж байгаагүй, тэр тусмаа бусдаас илүү ажиллаагүй хүнийг дэвшүүлэхийг мэрит гэдэггүй. Харин эдийн засгийн боломж, ар гэр, аав ээжийн хөрөнгө чинээ, гарал үүслээр нь сонгож төрийн албанд томилохыг Кастын систем гэдэг. Энэ өнцгөөс харвал манайд Кастын системтэй болж байна.
Үүнийг “Тохиолдлын сайд” гэж Соёлын сайд Ч.Номинг хэлж болно. Тэрээр “Гацуурт”-ын Чинбатын охин, Төрийн албанд нэг өдөр ч ажиллаж үзээгүй, НАМЭХ-ны жирийн эмэгтэй гишүүний нэг Ч.Номин намынхаа ах, эгч нарын толгой дээгүүр алхаж төрийн сайд боллоо. Төрийн албанд ажиллаж үзээгүй, мэргэшээгүй хүн сайд болох ямархуу байдгийг тангараг өргөх, чуулганы танхимд үг хэлэхдээ Ч.Номин үг үйлдлээрээ харууллаа.
Мөн кастын систем үүсэх хөрс бүрдсэн бас нэг жишээ нь “МАК”-ийн Цэлмүүн гаргасан гэж болно. Тэрээр твиттерээр Монгол телевизийн хөтлөгчтэй маргалдахдаа найзы телевиз гэж онцолж, илтэд дарамталсан шинжтэй хандлага гаргав. Н.Цэлмүүний найзын телевиз гэдэг Ч.Номингийн удирдаж байсан телевиз. Уг тулга тойрсон маргаандаа нөхөр болох Сү.Батболдын хүү Б.Баттүшигийг оролцуулан, Ч.Номингийн нөхөр Батка руу “таглаж” гурвалжин дөрвөлжин хэрүүл үүсгэх шахав. Харин азаар Ч.Номингийн нөхөр Г.Бат-Эрдэнэ энэ асуудлыг авч хэлэлцсэнгүй, чимээгүй өнгөрөөж уг маргааныг намжаав. Хэрэв Н.Цэлмүүний шахалтаар хөтлөгч Ариунтунгалагийг ажлаас халбал Монгол телевиз нийгэмд сайн харагдахгүй, харин ч асуудал дагуулна биз.
Discussion about this post