Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн төвөөс баруун зүгт 28 км-т “Хачим” гэдэг газар
- 01.24-ний 12:01 цагт 3.6 магнитуд,
- 01.25-ны 00:38 цагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн давтан чичирхийлэлт тус тус бүртгэгджээ.
Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Ханх сумын Засаг дарга болон тухайн газарт нутагладаг орон нутгийн иргэдээс тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл бага мэдрэгдсэн бөгөөд учирсан хохиролгүй гэж мэдээлжээ.
Хөвсгөл аймгийн Ханх сумын Тураг багийн “Модон хүй-Арал” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 26 км-т, 01.12-ны өдрийн 05:32 цагт 6.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг 05:36 цагт ООГХ-ээс цахим шуудангаар хүлээн авсан, сургуулийн хана цуурч, Ханх сумын иргэд сэтгэл санааны цочролос болж нэг өдөр ажил сургуульдаа яваагүй билээ.
Эх сурвалж: ОБЕГ
Discussion about this post