Коронавиурсийн халдвар авсан эх, нярайг эмнэлэг хооронд зөөвөрлөхдөө нимгэн авч явсан нь олны эсэргүүцэлтэй тулж, Шадар сайд нь, Эрүүл мэндийн сайдтайгаа хоёулаа огцрохоор болж байна. Хоёр ч сайд гомдолтой үзэж байхад хожсон нэг хүн байна. Энэ нь Үнэн ба зөв намын дарга А.Отгонбаатар. Овоо олон жил улс төрөөр оролдож, амжилт олоогүй ч овсго суусан А.Отгонбаатар өглөө эрт халад, тапочкитай талбай дээр гарч, “Эхнэрийг маань ингэсэн бол Я.Содбаатарыг буудах байсан” гэж хурц хэлж, олны анхаарлыг нэг цаг татсан. Эх үр хоёрт харгис хатуу хандсан явдалд олон нийтийг хамарсан эгдүүцэж, энэ жагсаалд залуу хөгшингүй сайн дураараа ирсэн. Энэ гавьяаг өөртөө нааж, фэйсбүүк од Б.Цэцэгээс эхлээд би би гэсэн хүн байгаа. Тэр тусмаа “Үнэн ба Зөв” намын дарга А.Отгонбаатар. Энэ нь ашгаа өгч, УИХ-ын гишүүн Ш.Адьшаа өөрийн зөвлөхөөрөө ажиллуулахаар УИХ-ын Тамгын газарт саналаа хүргүүлсэн байна. МАН 65 гишүүнтэй, АН-ынхан бултаараа гудамжинд лааз өшиглөж явахад АН-ын бүлгийн гишүүн Ховдын Ш.Адьшаа “Үнэн ба Зөв” намын дарга Өвөрхангайн ИТХ-ын гишүүнээр зөвлүүлнэ гэдэг зөв үү?
Discussion about this post