• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

“Эрдэнэт, Булганы цахилгаан түгээх сүлжээ”-ний албаны дарга Х.Азжаргал авилгалын 45 саяасаа ажилтнууддаа 15 саяын ХИШИГ хүртээжээ 

ТАНЫ МЭДЭЭ МЭДЭЭЛЛИЙН ТАЙЗ

admin by admin
10/22/2026
in Бусад
0
“Эрдэнэт, Булганы цахилгаан түгээх сүлжээ”-ний албаны дарга Х.Азжаргал авилгалын 45 саяасаа ажилтнууддаа 15 саяын ХИШИГ хүртээжээ 

“Эрдэнэт, Булганы цахилгаан түгээх сүлжээ”-ний албаны дарга Х.Азжаргал авилгалын 45 саяасаа ажилтнууддаа 15 саяын ХИШИГ хүртээжээ

Энэ жилийн хамгийн том авилга авагчид  авилга өгөгчид эрчим хүчний салбараас төрсөн. Авилгал авагчид гэгчидээс хагийн том нь акул нь ЭХ-ний сайд Н.Тавинбэх, яамны ТНБД Б.Насантогтох нар. Авилгал өгөгчидөөс хамгийн том акул нь “Ричвелл инженеринг” компанийн захирал Д.Гантөмөр гэж тодорч байна. Тэрээр экс ТНБД-д 202 сая төгрөгтэй тэнцэх хахууль өгсөн хэрэгт холбогдсоноос гадна “Эрдэнэт, Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-д “авилгалын мөнгөн бороо” оруулжээ. Үүнд захирал Д.Адьяад нь 50 сая, ерөнхий инженер Б.Эрдэнэцогтод таван сая, Эдийн засаг хөгжлийн хэлтсийн Төсөл хэрэгжүүлэх албаны дарга Х.Азжаргалд 45 сая төгрөгийн авилгал өгсөн гэж тогтоогдсон. Үүнээс албаны даргын хэрэг шүүхээр орж нэг жилийн хорих ял аван харин Д.Гантөмөр мултарчээ. Хэргийг дурдахад Дэлхийн банкны 12,7 тэрбум төгрөгийн санхүүжилтаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын 10-0,4кВ-ын цахилгаан түгээх сүлжээг сайжруулах ажлыг “Ричвелл инженеринг” гүйцэтгэсэн.. Төслийн хугацаа 2023 оны 8-р сарын 31-нд дуусах ёстой атал удаа дараа сунгасаар 2024 оны 11-р сарын 30-нг эцсийн хугацаагаар тогтоожээ. Гэтэл төслийн гүйцэтгэл 80 хувьтай буюу эцсийн хэрэглэгчидэд ухаалаг тоолуур холбох ажил хийгдээгүй байжээ. Энэ ажил хийгдээгүй байхад СЯ болон Дэлхийн банкнаас 2024 оны 12-р сарын 31-ны өдрөөр тасалбар болгон санхүүжилтийг зогсооно гэсэн албан бичиг ирж Д.Гантөмөр хүнд байдалд оржээ. Тэрээр санхүүжилтээ бүрэн авахын тулд заавал улсын комиссын дүгнэлт хэрэгтэй болсон. Хэрвээ санхүүжилт татагдсан тохиолдолд дутуу ажлыг  “Ричвелл инженеринг” өөрийн зардлаар хийх болсон.

“…Би 2024 оны 11-р сарын сүүлээр  улсын комиссын нарийн бичгийн дарга Х.Азжаргалтай ажлын газрын гадаа нь уулзсан. Манай компани санхүүжилтээ авахгүй бол тун хүнд байдалд орох гээд байна гэж маш их тайлбарласан ч шалтаг тоочоод “үгүй, болохгүй” гээд байсан.  Тэгээд би чамд ямар ч байсан 20,000,000 төгрөг зохицуулъя, чи манай ажлыг авчих гэж хэлэхэд за ч гэж хэлээгүй, үгүй ч гэж хэлээгүй. Тэрнээс хойш  хэд хэдэн удаа уулзсан, утсаар ч яриад сүүлд нь Х.Азжаргал надад нэг банкны данс өгсөн, Тэгээд би зөвшөөрчихлөө гэдэг ойлголт аваад Улсын комисс ажиллах өдөр компанийхаа туслах нягтлан бодогч Ичинхорлоод тэр дансыг өгөөд 20,000,000 төгрөг шилжүүлээрэй гэж хэлээд шилжүүлсэн …”

Ингээд улсын комисс ажиллаж “Ричвелл инженеринг”-ийн дутуу ажлыг ашиглагч байгууллага болох “Эрдэнэт, Булганы цахилгаан түгээх сүлжээ” гүйцэтгэхээр болсоноор улсын комисс ашиглалтанд авах дүгнэлт гаргажээ.  Х.Азжаргал нь Д.Гантөмөрөөс хоёр удаагийн гүйлгээгээр нийт 45 сая төгрөг авчээ. Үүнээсээ 15 саяыг нь төслийн албаны таван ажилтандаа тэнцүү хуваан агсөн байна.

“…2025 оны 1-р сард өдрийг нь санахгүй байна ажил дээр байж байхад Төсөл хэрэгжүүлэх албаны дарга Х.Азжаргал бэлэн мөнгө гаргаж ирээд “та нар төслийн хүрээнд өглөө оройгүй, өвлийн хүйтэнд сайн ажилласан, амьдралд чинь тус нэмэр болохоор тав таван цаас тараагаад өгье, энэ мөнгийг яаж авсан, ямар мөнгө гэдгийг надаас битгий асуугаарай, цаашаа ч битгий яриарай, чимээгүй байгаарай” гээд өрөөнд байсан манай албаны Э.П, Т.У, Г.Б, Х.Б, С.Н нарт тус бүрд нь гурван сая төгрөг өгсөн. Би авсан мөнгөө хувийн хэрэгцээндээ зарцуулсан …”

45 саяасаа ажилтнууддаа ийнхүү хишиг хүртээгээд 22 саяыг хадгаламжиндаа хийжээ. Энэ хэрэг “Ричвелл инженеринг”-ийн захирал АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст “Хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн талаар сайн дураараа илчилсэн”-ээр илэрсэн гэнэ. Шүүх Х.Азжаргалыг нийтийн албанд ажиллах эрхийг гурван жилээр хасаж нэг жилийн хорих ял оноожээ.

Previous Post

Өмнөд Солонгос улс 10 воны зоосоо яагаад дахин хийх болсон бэ?

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • “Эрдэнэт, Булганы цахилгаан түгээх сүлжээ”-ний албаны дарга Х.Азжаргал авилгалын 45 саяасаа ажилтнууддаа 15 саяын ХИШИГ хүртээжээ 
  • Өмнөд Солонгос улс 10 воны зоосоо яагаад дахин хийх болсон бэ?
  • “Ydaj 1-g awn ash dee bro ha ha” хэмээн мессэж  бичсэн НХШГ-ын М.Чингүүн, Т.Бат-Оргил болон ерөнхий инженер Г.Идэрхүү нарын ХЭРГЭЭС…
  •  ЭХ, ХҮҮ ХОЁРЫН ДҮР БНСУ-ЫН МӨНГӨН ДЭВСГЭРТ ДЭЭР МӨНХӨРЧЭЭ
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.